05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Есдүгээр сарын 11-ний халдлагад амиа алдагсдыг энэ сарын 5-7-ны өдөр дурсана

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Энэ сарын 5, 6 болон 7-ны өдрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгсдийг дурсан санах өдрөөр зарлажээ. Энэ тухай Цагаан ордноос пүрэв гарагт нийтэлсэн түүний зарлигт дурдсан байна.

 

“2014 оны есдүгээр сарын 5-7-ны өдрийг Үндэсний залбирах болон дурсан санах өдрөөр зарлаж байна. Залбирал үйлдэх замаар 2001 оны есдүгээр сарын 11-нд амь үрэгдэгсдийн дурсгалд болон тэдний ойр дотны хүмүүст хүндэтгэл үзүүлэхийг Америкийн иргэдээс би хүсэж байна. Мөн дэлхий даяар үүнд оролцохыг хүсэж байна” гэж зарлигт дурдсан байна.

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтон болон Пенсильванид болсон халдлагын улмаас 3000 орчим хүн амь насаа алдаж, 6000 гаруй хүн гэмтэж шархаджээ. Амь насаа алдсан хүмүүсийн дотор дэлхийн 90 гаруй орны иргэд байсан юм.

Энэ халдлагын хариуцлагыг террорист “Аль-Каида” байгууллага хүлээсэн билээ.

Есдүгээр сарын 11-ний өдрийг АНУ-д Мөргөл залбирал үйлдэх, дурсан санах өдөр болгохоор 2009 онд зарласан юм. Үүнээс хойш жил бүрийн энэ өдөр тус улсад гашуудлын арга хэмжээ болж байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.