03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ИХЭНХ АМЕРИКЧУУД САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан 2017 оны АНУ-ын өрхийн эдийн засгийн боломжит байдлын тайланг гаргасан байна. Сүүлийн 10 жилд тохиолдоод байсан санхүүгийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн бууралтын дараа эдийн засаг бага зэрэг өндийж эхлэх нь зүйн хэрэг юм. Холбооны Нөөц ижил төрлийн судалгааг 2013 онд хийж байхадтус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 13% нь санхүүгийн байдал  хэцүү байсан гэж хариулж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 7%-д хүртэл буурчээ.

Түүнчлэн 2017 оны судалгаанд бүрэн дунд болон түүнээс доош боловсрол эзэмшсэн насанд хүрэгчдийн гуравны хоёр нь санхүүгийн хувьд боломжийн амьдарч байна гэж хариулсан нь 2013 оны судалгаатай харьцуулахад 53% -иар өссөн үзүүлэлттэй байна. Харин, коллежийн боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 2017 оны байдлаар 85%-д хүрсэн байна.

Гэвч олон Америкчууд санхүүгийн байдал нь сүйрлийн байдалтай хэвээр байна гэсэн байр суурьтай байна. Холбооны Нөөцийн Сангийн тооцоолсноор насанд хүрэгчдийн 10 хүн тутмын дөрөв нь 400 долларын гэнэтийн зардлыг нөхөх эсвэл энэ хэмжээний төлөвлөөгүй худалдан авалт хийх боломжгүй байгааг тогтоов. Мөн 2017 онд насанд хүрсэн иргэдийн тавны нэгээс илүү хувь сар бүрийн төлбөрөө /bill/ төлж чадахгүй, төлбөрийн чадамжгүй учраас дөрөвний нэг нь шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа тухай мэдээлсэн.

Ажилгүйдлийн түвшин буурч, цалин хөлс нэмэгдэж, хөрөнгийн зах зээл бэхжиж, эдийн засгийн байдал ерөнхийдөө өсөж байгаа ч олон олон Америкчууд эмнэлгийн наад захын үйлчилгээ эсвэл төлөвлөгдөөгүй машины засварын үйлчилгээ зэргийг төлөх боломжгүй хэвээр байна.

Хүүгийн түвшинг өсгөх талаар олон нийт анхаарал хандуулж, олон  тайлбарлагч, шинжээчид  “энэ зүйл хэзээ эхлэх бол? Юу тохиолдох бол? хямрал хэр гүнзгий байх бол?  зэрэг эдийн засгийн мөчлөгийн төгсгөлийн талаар ярилцаж эхлээд байна.

Сүүлийн үеийн тоо мэдээллүүд Америкчууд кредит картныхаа өрийг төлөхийн төлөө тэмцэж эхэлснийг харуулж байгаа. Хэрэглэгчдийн санхүүгийн эрүүл саруул байдал өмнө тохиолдсон эдийн засгийн хямралын байдлаас арай дээр байгаа ч стрессийн түвшин нэмэгдэж эхлээд байгаа ажээ.

Холбооны Нөөцөөс Америкчуудын хувьд нөхцөл байдал улам муудах төлөвтэй байгаа гэлээ.

ТАЙЛБАР: Энэ мэдээлэл нь 05 дугаар сарын 22-нд нийтлэгдэв.

Н. Энхтамир

https://finance.yahoo.com/news/many-americans-financial-edge-160823783.html?guccounter=1

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.