04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Обама Вьетнамд айлчилж байна

ХАНОЙ. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Вьетнамд хийх гурван өдрийн айлчлал эхэлжээ. Тэрбээр Вьетнамын дайн дууссанаас хойш тус улсад айлчилсан АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна.

АНУ Номхон далайн орнуудтай харилцаагаа зузаатгах зорилгоор Обама Вьетнамд айлчилж байна. Харин Вьетнам 1984 онд АНУ-ын зүгээс тус улсын эсрэг авсан зэвсгийн хориг арга хэмжээг цуцлуулах хүсэлтэй байна. Барак Обама Вьетнамд хийж буй айлчлалаа дуусгаад 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японыг зорих ажээ. Үүнээс гадна тэрбээр Хирошима хотод айлчилж, тус хотод айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох юм.

Тэрбээр Вьетнамд хийж буй айлчлалынхаа хүрээнд тэрслүү үзэлт гэгддэг хүмүүстэй уулзаж, АНУ тэргүүтэй “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрт Вьетнамыг нэгтгэхэд учирч буй саад бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэнэ.

Обамагийн үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс айлчлалын өмнө хийсэн мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Обама Вьетнамд айлчлах үеэрээ тус улсад зэвсэг худалдаалахад тавьсан АНУ-ын хоригийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ" гэж дурджээ.

Хэрвээ Вьетнамд авсан хориг арга хэмжээг цуцалбал тус улс БНХАУ-тай газар нутгийн маргаантай байгаа энэ үед батлан хамгаалах хүчээ зузаатгах боломжтой болох юм.

Гэвч Цагаан ордны албаны хүмүүсийн ярьж байгаагаар бол, Вьетнам дахь хүний эрхийн байдал сайжирсан тохиолдолд хоригийг цуцлах ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.