05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ромни АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматай өрсөлдөж байсан, Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромни дараагийн сонгуульд оролцох бодолгүй байна.

 

“2016 оны сонгуульд би оролцох бодолгүй байна. Миний цаг үе өнгөрсөн” гэж Массачусетс муж улсын захирагч асан Ромни Америкийн телевизийн “Fox News” компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 2012 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хэд хэдэн алдаа гаргаж, харин үүнийг нь Обамагийн сонгуулийн штабынхан ашиглаж чадсан гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрчээ.

Цагаан ордны одоогийн эзэн улс оронд үүсээд байгаа ажилгүйдлийн асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас гадна, явуулж буй гадаад бодлого нь амжилтгүй болж буйг Ромни тайлбарлаад, Обамагаас илүү үр бүтээлтэй ерөнхийлөгч болж чадах байсан гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Одоогийн байдлаар Флорида муж улсын захирагчийн албыг хашиж байсан, бага Жорж Бушийн дүү Жеб Буш, Техас муж улсын захирагч Рик Перри, сенатын гишүүд болох Рэнд Пол, Марко Рубио болон Тед Круз, Арканзас муж улсын захирагч асан Майк Хакаби, Конгрессын гишүүн Пол Райан, Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи нар Бүгд найрамдах намаас 2016 оны сонгуульд нэр дэвших магадлал харьцангуй өндөр байна.

Харин Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн АНУ-ын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон, дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нар Ардчилсан намаас нэр дэвших магадлал харьцангуй өндөр байгаа аж. Гэхдээ тэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар хараахан мэдээлээгүй байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.