04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хиллари Клинтон өөрийгөө нэр дэвшигчээр зарлалаа

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон өөрийгөө Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлалаа. Бүгд найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трампыг  энэ оны 11 дүгээр сард болох сонгуульд ялна гэдгээ хатагтай Клинтон мэдэгджээ.

Ирэх сард болох намын хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдоход шаардлагатай 2383 төлөөлөгчийн саналыг Клинтон хэдийн авч чаджээ.

Нью-Йорк хотод Клинтон дэмжигчдэдээ хандан үг хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Ардчилагчид АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр том  амжилтад хүрч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхээр боллоо” гэжээ.

Трамп мөн өөрийн төрөлх нутаг Нью-Йорк хотод үг хэлжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би америкчуудын төлөө тэмцэх болно” гээд, Цагаан ордны тэргүүний суудалд найман жилийн дараа анх удаагаа Бүгд найрамдах намын хүн сууна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Ардчилсан нам энэ долоо хоногийн мягмар гарагт 6 муж улсад нэр дэвшигчийг тодруулах намын доторх сунгаа явуулсан юм. Хиллари Клинтон 4 муж улс, тэдгээрийн дотор Калифорнид ялсан билээ. Клинтон нэр дэвшигчээр сонгогдох нь нэгэнт тодорхой болсон хэдий ч түүний өрсөлдөгч Берни Сандерс ирэх сард болох намын хурал хүртэл кампанит ажлаа зогсоохыг хүсэхгүй байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.