05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хойд болон Өмнөд Калифорнд гал түймэр гарч нүүлгэн шилжүүлэлт хийгджээ

Өмнөд болон Хойд Калифорн мужид өнгөрсөн Бямба гаригт өндөр температур болон хуурай цаг агаарын улмаас ойн түймэр гарчээ.

 

Албаныханы мэдэгдэж буйгаар түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хойд Калифорнийн түймэр өдрийн 2 цагийн үед Сакраменто болон Рено хотуудаас холгүй Сиерра Невадад дэгдсэн бөгөөд 250 хүртэлх акр газар галд автаж 2 гэр болон 3 барилгыг сүйтгэсэн хэмээн Калифорн мужын Ойн түймэр болон Гал хамгаалах албаны төлөөлөгч Даниел Берлант мэдэгджээ.

Орой гэхэд бүх нүүлгэн шилжүүлэлтийг хийж дуусгасан бөгөөд түймрийг 20 хувьтай тогтоон барьж байсан гэж Берлант хэлсэн байна. Алта Сиерра дахь 6,000 орчим иргэдийн орон гэр галд шатсан байна.
Мөн Ням, Мягмар гаригууд хооронд температур илүү нэмэгдэж 105 градус хүрнэ гэсэн цаг уурын урьдчилсан мэдээ гарсан байна.

700 гаруй гал сөнөөгч, 6 нисдэг тэрэг болон 5 онгоц түймэр унтраах ажилд оролцож байгаа юм. “Гал түймэр хэд хэдэн уулыг эзэлж байна,” хэмээн Гал түймэртэй тэмцэх албаны Майк Петро хэлжээ.
Гал түймрийн улмаас асар их утаа гарч байгаа нь хэдэн милийн цаанаас ч харагдахаар байгаа юм. Түймэр унтраах ажиллагааны үеэр 3 гал сөнөөгч хөнгөн хэлбэрийн бэртэл авсан байна.

Бямба гаригт 100 орчим орон байр тог цахилгаангүй болсон бөгөөд хэд хэдэн сэрүүцүүлэх төвүүдийг нээн ард иргэдийг халуунаас холдуулсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.