05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Цахиурын Хөндийд 6 настай хүүрүү уулын арслан дайрчээ

Орон нутгийнхан Купертинод 6 настай хүүрүү дайрсан арсланг хайж байна. Эцэг эх нь арслантай тэмцэж явуулахаас өмнө хүүг хол чирч аваачжээ.

Уг хэрэг явдал 1 цагийн үед Купертинод задгай талбайд болсон байна. Хүү хазуулсан шарх сорвитой байгаа юм. Эмнэлгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хүүний бие сайн байгаа бөгөөд Санта Клара Эрүүл Мэндийн Төвд эмчлүүлж байгаа юм.

Цагдаагийн ажилтаны хэлснээр , “Түүний аав бидэнд арслан хаанаас ч юм гэнэт гарч ирэн хүүрүү нь дайрсан” хэмээжээ. “6 настай хүү уулын арслангаас өөрийгөө хамгаалах чадваргүй. Тэр эцэг эхтэйгээ явж байсан нь аз болсон” гэсэн байна.

Орон нутгийн ажилтнууд арсланг хайж байгаа бөгөөд түүнийг олох ажилд анч нохдийг оролцуулах юм. Хэрэв хүүгийн хувцсан дээрх арслангийн шүлснээс авсан ДНК баригдсан ямар ч амьтантай тохирсон олон нийтийн аюулгүй байдлын үүднээс түүнийг ална гэж мэдэгдсэн байна.

Санта Кларагийн Цагдаагийн Хэлтэс тухайн газар нутагт явахгүй байхыг оршин суугчдад сануулсан байна. Калифорн мужид 1986-с 2013 оны хооронд 13 уулын арслан дайрсан хэрэг бүртгэгдсэн байдаг бөгөөд үүний 3 нь золгүй байдлаар амиа алдсан байдаг байна. Хамгийн сүүлд 2012 оны 6 сард уулын арслан Невада мужын Юуба голоор аялж явсан 63 настай хөгшин эрлүү довтолсон ч тэрээр арслантай амжилттай тэмцэлдэж чадсан байна.
 “Хүнрүү дайрах нь маш ховор тохиолдол. Ихэвчлэн ноход л хүнрүү дайрдаг” хэмээн цагдаагийн ажилтан хэлжээ. Уулын арслан юмуу ямар нэгэн зэрлэг амьтны дайралтад өртвөл, өндөрт зогсож гараа даллан чангаар орилж дайралт хийвэл тэмцэлдэх хэрэгтэй гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.