05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Эболагийн халдвар авсан 4 дэх иргэн АНУ-д эмчлүүлэхээр явлаа

Баруун Африкт Эбола вирусийн халдвар авсан 4 дэх Америк иргэн АНУ-д буцах болжээ. Мягмар гаригт буцахаар төлөвлөгдсөн бөгөөд бусад 2 халдвартай иргэнийг амжилттай эмчилж чадсан Атлантагийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна.

Эмори Их Сургуулийн Эмнэлэгийн хэлснээр өвчтөнг өөрсдийн тусгаарлах тасагт эмчлэнэ гэсэн бөгөөд өвчтөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Сиерра Лион дах Эбола эмчилгээний төвд ажиллаж буй тэдний нэгэн эмч өвчтөнд уг өвчнийг анагаах туршилтийг амжилттай хийсэн гэжээ. Тухайн эмчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд Даваа гаригт нүүлгэн шилжүүлнэ гэсэн байна. Уг эмч АНУ-ийн эмч байжээ.

Өнгөрсөн сард, Либери улсад ажиллаж байгаад Эбола халдвар авсан эмнэлэгийн 2 ажилтан Эмори эмнэлэгт амжилттай эмчлүүлжээ. 3 дах өвчтөн, мөн Небраскад эмчлүүлж буй америк эмч туршилтын эмчилгээнд вирусийг амжилттай тэсвэрлэж байгаа хэдий ч түүний эдгэрэлтийн байдал тодорхойгүй байгаа юм.

Омаха дах Небраскагийн Эмчилгээний төвд Баасан гаригт ирсэн өвчтөн доктор Рик Сакра ирснээсээ хойш анх удаа буюу Даваа гаригт өглөөний цай унд идэх тэнхээтэй болсон гэж түүний гэр бүлийнхэн хэлжээ.
51 настай өвчтөн түүний биеийн байдал тогтвортой байгаа юм. Түүний эхнэр Дебби хэлэхдээ Сакра маш болгоомжтой байгаа бөгөөд тэд Ням гаригт хагас цаг хэртээ видеогоор харилцсан гэжээ.

“Тэр ирснээсээ хойш юм идэж чадахгүй байсан боловч шарсан талх, алимны шүүс ууж байгаа,” хэмээн Дебби Сакра хэлжээ. “Тэр мөн өмнө ууж байсан эмнүүдээ бодвол одоо ууж байгаа туршилтын эмэндээ сайн зохицож байгаа” гэж мэдээлжээ.

Массачусеттс мужын Ворчестерийн эмч Рик Сакра нь вирусийн халдвар авах хүртлээ 15 жил Либерийн эмнэлэгт ажиллаж байжээ. Тэрээр Хойд Каролинийн СИМ буяны байгууллагийн шугамаар Либерид өрхийн эмчилгээ хийж байсан байна.

Албаныхан хэлэхдээ, Баруун Африкт Эбола вирус тархах үеэр 2,100 орчим хүн нас барсан гэсэн ч Эбола тэдгээр бүх үхлийн шалтгаан байсан эсэхийг тогтоогоогүй байгаа юм.

Сакра бусад 2 эдгэрсэн өвтөн болох мөн СИМ төслийн хүрээнд ажиллаж байсан Нанси Врайтбол болон Самаритан группд ажиллаж байсан Доктор Кент Брантли нараас өөр төрлийн эмчилгээний эм хэрэглэж байгаа юм.
Сакрагийн эмч нар түүнд хэрэглэж байгаа эмийн нэрийг хэлэхээс татгалзсан боловч тэд түүний эмчилгээн явцыг Эболагийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байгаа гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.