05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Эбола вирус энэ сарын сүүл гэхэд АНУ-д хүрч болзошгүй байна

9 сарын сүүл гэхэд АНУ-д Эбола вирус нэвтрэх магадлал 18 хувьтай байна гэж үзжээ.

Гадаад болон дотоодод орох гарах аялал нислэгийг 80 хувиар багасгасан хэдий ч Эбола вирусийн халдвар АНУ-д нэвтрэх магадлал хурдацтай өссөөр байна гэж судлаачид үзэж байна. Мөн Их Британид уг вирус хүрэх магадлал ч 25-аас 28 хувьтай байгаа юм байна.

Мөн Баруун Африкт болж буй уг үймээнийг тогтоон барьж чадахгүй бол уг вирусийн халдвар Европ болон АНУ-д хүрэх магадлал “зогсолтгүй өснө” гэж анхааруулжээ.
Одоогийн байдлаар Эбола вирус АНУ-д хүрэх магадлал ердөө 5 хувь байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагийн гаргасан судалгаагаар Эбола вирусийн халдвар тархсанаас хойш уг вирусийн халдвар авсан 3685 хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний 1841 хүн нас барсан гэжээ.

Мөн 2 америк иргэн болох Кент Брентли болон Нанси Врайтбол нар АНУ-д эмчлүүлж байгаа бөгөөд хоёул уг вирусийг Либер улсад ажиллах байхдаа авцгаасан байна. Эмч нарын зөвлөж байгаагаар эмчилгээ сайн хийж чадвал бүрэн эдгэрэх боломжтой гэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.