05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Үл мэдэгдэх амьсгалын замын вирус АНУ даяар хүүхдүүдэд халдаж магадгүй

10 гаруй мужын 1000 гаруй хүүхдүүд өвчилсөн амьсгалын замын өвчин удахгүй улс даяар тархаж магадгүй гэж эмч нар үзэж байна.

Уг өвчнийг албан ёсоор тогтоогоогүй байгаа хэдий ч албаныхан үүнийг хүний энтэвирус 68 хэмээх амьсгалын замын ховор өвчин байж болзошгүй гэж үзэж байна. АНУ-н Өвчний Хяналт болон Хамгаалалтын төвийн үзэж байгаагаар уг вирус нь ердийн ханиадны риновирустай холбоотой гэж үзэн байна хэмээн ABC NEWS мэдээлжээ.

Халдварт өвчин судлалын төвийн захирал Марк Палланшийн хэлснээр Колорадо мужид гарсан уг вирустэй ижил төстэй тохиолдлууд АНУ даяар газар авч байна гэжээ. Багадаа 10 мужид—Миссури, Канзас, Иллинойс, Кентаки, Иова, Колорадо, Охио, Оклахама, Хойд Каролина болон Жиоржиа – хүний энтэвирус 68-ийн шижигтэй тохиолдлууд гарсан талаар мэдэгдэж ханджээ.

 “Вирус хил хязгаарыг үл тоож байна,” гэж ABC NEWS-н Эрүүл мэндийн мэдээний эрхлэгч Ричард Бессэр хэлжээ. “Одоогоор 10 муж л байгаа, гэвч удахгүй орон даяар халдана. Тиймээс хэрэв танай муж одоогоор байхгүй байвал, харж бай, тэр ирж яваа” гэсэн байна.

Эмч нар одоогоор уг вирус хэрхэн тархаж байгаа талаар мэдэхгүй ч, одоо хичээл сургуулийн улирал эхэлж байгаа үед хүүхдүүдэд тархах нь элбэгшинэ гэсэн байна.
 “Одоо бол вирус тархах хамгийн тохиромжтой цаг үе. Хүүхдүүд сургуульдаа эргэн орно, тэд гэртээ очин дүү нартаа тараана, энтэвирус зун тархах нь элбэг,” гэж Бессэр хэлжээ. “Гэвч энэ вирус, Энтэвирус 68, маш ховор бөгөөд чухам яагаад энэ жил гарч ирснийг мэдэхгүй байна” гэжээ.

Колорадогийн Хүүхдийн Эмнэлэг 8 сарын 18-аас 9сарын 4 хооронд амьсгалын замын вирусын шинж тэмдэг бүхий 900 гаруй өвчтөнийг яаралтайгаар хүлээн авсан байна. Тэдний 86 нь эмнэлэгт хэвтэн эрчимжүүлсэн эмчилгээний тасагт хувиарлагджээ.

 “Энэ ердийн ханиад шиг л эхэлдэг – нусгайтаж, найтааж ханиадаг” хэмээн Бессэр хэлжээ.
Колорадогийн Хүүхдийн Эмнэлгийн Доктор Кристин Няквист хэлэхдээ уг вирус ердийн ханиад шиг илэрч өвчилдөг ч хүүхдүүд, ялангуяа астматай хүүхдүүдэд илүү аюултай, учир нь амьсгалын системд нь нөлөөлдөг гэсэн байна.
Уг вирусээр өвчлөхгүй байхын тулд Халдварт Өвчин Судлалын төвийн зөвлөснөөр ердийн ариутгал буюу гараа тогтмол угаах, өвчтэй хүнээс хол байх болон ханиаж найтаасан үед ам хамраа дарахыг зөвлөсөн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.