05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

9 сарын 11-ний халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна

Одоогоос 13 жилийн тэртээ энэ өдөр АНУ-д дэлхийг донсолгосон аймшигт үйл явдал болж, олон хүний амь насанд хүрсэн билээ.

 

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид иргэний агаарын тээврийн онгоц барьцаалж, Нью- Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Виржиния муж дахь Пентагоны байрыг чиглэн, эхний онгоц нь ихэр цамхагийг мөргөн сүйрсэн бол хоёр дахь онгоцны зорчигчид болон хөлгийн багийнхан онгоцны удирдлагыг алан хядагчдаас булаан авахыг оролдож байгаад Пентагоны байр хүрэлгүй талд осолдсон юм.

Энэхүү аймшигт үйл явдлын улмаас гурван мянга орчим хүн амиа алдсан бөгөөд энэ өдрийг АНУ Эх орончдын өдөр, мөн Мөргөл үйлдэх, дурсан санах үндэсний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

20140911-007

Энэ өдөр АНУ-ын төрийн байгууллагуудын байран дээрх далбаа бүрийг бөхийлгөдөг юм.
Мөн өглөөний 08:46 цагт АНУ даяар нэг минут чимээгүй болж амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ. “13 жилийн өмнө манай улсыг донсолгсон есдүгээр сарын эмгэнэлт явдлыг Америк хэзээ ч  мартахгүй” хэмээн Цагаан ордноос гаргасан Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.