09 сарын 21, Бямба
°C
USD 2,667.91
USD 2,667.91
EUR 2,948.31
JPY 24.72
GBP 3,353.56
RUB 41.81
CNY 376.38
KRW 2.24

Канад улс Төв болон Зүүн Европ дахь НАТО-гийн баазад цэргээ байрлуулна

ОТТАВА. /ITAR-TASS/. Канадын Засгийн газар 125 цэргээ Төв болон Зүүн Европт байрладаг НАТО-гийн баазад алба хаалгахаар илгээх шийидвэр гаргасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

 

“Канадын хааны явган цэргийн хорооны цэрэг, офицеруудыг Европт илгээхээр томилсон. Цэргүүд даваа гарагт Канадаас ниснэ” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.

Канадын цэргийн албан хаагчдыг Европын чухам ямар орнуудад байрлуулж байгааг мэдээлээгүй байна.

НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн хамтарсан сургуулилтыг дээрх бүс нутгуудад хийх зорилготой эвслийн цэргийн хүчний “Баталгаа” ажиллагааны хүрээнд Европт цэргүүдээ илгээж байгаа болохыг Канадын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Уг ажиллагаанд оролцохоор  Канадын Тэнгисийн цэргийн хүчний "Фредериктон" харуулын хөлөг онгоц Газар Дундын тэнгист нэгдүгээр сард ирсэн байна. Уг хөлөг онгоц 2014 наймдугаар сараас хойш уг тэнгист байрлаж байсан “Торонто” харуулын хөлөг онгоцны байлдааны жижүүрлэлтийн халааг авчээ.

Д.Жаргал

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.