09 сарын 16, Даваа
°C
USD 2,670.87
USD 2,670.87
EUR 2,962.93
JPY 24.74
GBP 3,314.42
RUB 41.42
CNY 377.27
KRW 2.27

Халдлагад амиа алдсан цэргүүдийн ар гэрт 300 мянга гаруй доллар хандивлажээ

ОТТАВА. /ITAR-TASS/. Канадын Оттава хот болон Квебек мужийн Сэн-сюр-Ришель хотод үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт тусламж үзүүлэх зорилгоор тус улсын оршин суугчид гурван өдрийн дотор 300 мянга гаруй доллар цуглуулжээ.

 

“Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө канадчууд “Харуулд зогсогч” хэмээх сан байгуулж, Оттава хотын Үндэсний цэргийн дурсгалын газрын харуулын цэгт амиа алдсан, 24 настай бага дарга Натан Серилло, Квебек мужид лалын шашинтан машинаар мөргөж хөнөөсөн, 53 настай түрүүч Патрис Винсет нарын гэр бүлийнхэнд туслахыг хүмүүсээс хүссэн” гэж телевизийн “CTV” суваг ням гарагт мэдээлжээ.

“Парламентад болон Батлан хамгаалах яаманд урьд нь ажиллаж байсан хүмүүс энэ санг байгуулсан.  Бид террористуудын гарт амиа алдсан цэргүүдийн ар гэрт эд материалын тусламж үзүүлэхийг хүссэн” гэж уг санг үүсгэн байгуулагчдын нэг Кейтлин Харрисон ярьжээ. “Бидний эн түрүүний зорилго бол 10 мянган доллар цуглуулах байсан боловч гурав хоногийн дотор 300 мянган доллар хандивласан. Одоо бид бага дарга Серилло, түрүүч Винсет нарын ар гэрт энэ мөнгийг шилжүүлэн өгсний дараа 500 мянган доллар цуглуулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.