04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

КАНАДАД БОЛСОН ХАЛДЛАГЫН ДҮРС БИЧЛЭГИЙГ ҮЗҮҮЛЖЭЭ

Оттава дахь парламентын ордонд болсон халдлагын дүрс бичлэгийг Канадын цагдаагийн газар үзүүлжээ.
Бичлэгээс үзвэл, сэжигтэн Майкл Зэхаф-Бибэау нь цэрэг буудсан газраасаа машинтай ирж парламентын ордны өмнө машинаа байрлуулсныхаа дараа буудаж эхэлсэн байна. Энэ нь ойр хавьд байсан хүмүүсийг зугтахад хүргэжээ.

Сэжигтэн сайдын машиныг хулгайлж, парламентын ордны төв хэсэг рүү чиглэн давхижээ. Түүний хамаагүй давхих нь цагдаа нарын анхаарлыг татаж, цагдаа нар хөөж эхэлсэн байна.

Зэхаф-Бибэау машинаа зогсоож, ордон руу ороход араас нь цагдаа нар хөөжээ.

Цагдаа нарын мэдээлснээр, Зэхаф-Бибэау машинаа байрлуулах болон парламентын ордон руу нэвтрэн ороход нэг минут 23 секунд болсон ажээ.

http://www.youtube.com/watch?v=kPxuvdUYXmg

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.