04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

КАНАДЫН ТАЛ ЭЛЧИН САЙДЫГ ХҮНДЭТГЭН ҮДЛЭЭ

Монгол  Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дүгэржавын Готовыг бүрмөсөн буцахтай холбогдуулан Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Парламентын нарийн бичгийн дарга ноён Дипак Обрай албан ёсны үдэлтийн зоог барилаа.

Дипак Обрай Канад-Монголын харилцааны өнөөгийн байдлын талаар товч үг хэлж, харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, энэ үйлсэд Элчин сайдтай хамтран ажиллаж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Готов түүнийг ийнхүү хүндэтгэн үдэж байгаад, Элчин сайдаар ажиллах хугацаанд Канадын Засгийн газрын зүгээс байнга дэмжин, хамтран ажиллаж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр түүний Элчин сайдаар ажилласан 4 жилийн хугацаанд хоёр орны хооронд томоохон үйл явдлууд болсныг  тухайлбал, Канад Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээж, байнга суух анхны Элчин сайдаа томилсон, хоёр улсын парламентын Спикерүүд харилцан айлчилсан, худалдаа, ХАА-н сайд нар харилцан айлчилсан, манай хоёр орны Засгийн газар хоорондын харилцааны ол суваг болсон Дугуй ширээний уулзалт 2 удаа зохион байгуулагдсан зэргийг онцлон дурдав.

Түүнчлэн саяхан гарын үсэг зурсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө оролцогч талууд, Засгийн газрууд бүх талын анхаарал тавьж ажиллах учиртайг тэмдэглэлээ.    

Зоогт ГХОУХД-ын  Ази, Африкийн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Кен Санкүист, Хойд Азийн Товчооны Захирал Филип Кальверт, Канадын цэргийн тусламжийн хөтөлбөрийн Захирал Эндрю Расиулис, Канадын Сенатын гишүүн, Канад-Монголын Найрамдлыг бүлгийн дарга Жосеф Дей нарын өндөр албаны хүмүүс болон СИДА, Канадын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын хамтын ажиллагаа, судалгааны төвийн удирдах албан тушаалын хүмүүс оролцов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.