04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Канад "Лалын улс"-д анхны агаарын цохилтоо өгчээ

 Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд Канадын агаарын цэргийн хүчин анхны  цохилтоо өглөө гэж Канадын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Эвслийн түншүүдтэй харилцан уялдуулан, хоёр “CF-18” сөнөөгч онгоц 500 фунт жинтэй “GBU12” лазерын удирдлагатай бөмбөгөөр “Лалын улс” бүлэглэлд цохилт өгсөн гэж мэдэгдэлдээ дурджээ.

Зургаан  “F-18” сөнөөгч онгоц, хоёр “CP-140 Аврора” далайн эргүүлийн нисэх онгоц, нэг “CC-150 Polaris” агаарт түлш цэнэглэдэг нисэх онгоц зэргийг “Лалын улс”-тай тэмцэхээр Канадын Ерөнхий сайд Стивен Харпер илгээсэн.

Агаарын ажиллагааг дэмжихээр Канадын 600 цэрэг Кувейт дэх бааздаа байрлаж байна.

Канадын агаарын цэргийн хүчин Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгнө гэж Харпер мэдэгдэж, хуурай газрын цэргийн ажиллагаанд Канадын цэргүүд оролцохгүй гэдгийг цохон тэмдэглэсэн.

Өнгөрсөн сарын эхээр Канадын хууль тогтоогчид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх агаарын ажиллагаанд оролцох талаар санал хурааж, нэгдсэн билээ.

АНУ тэргүүтэй эвсэл Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгсөөр байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр олон улсын хуулийг үндэслэн терроризмтэй тэмцэх ёстой гэж Орос улс уг тэмцлийг эсэргүүцсэн байна.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.