04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Канад Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээж авна

ОТТАВА. /TASS/. Канадын эрх баригчид Сирийн 25 мянган дүрвэгчийг 2015 онд багтаан хүлээж авахаар төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Иргэн харьяат, цагаачлалын асуудал хариуцсан сайд Жон Маккалам мэдээлжээ.

Түүний хэлснээр, 11 дүгээр сарын 4-нд эмхлэн байгуулагдсан Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй либераль Засгийн газар үүрэгт ажилдаа орсон бөгөөд сонгуулийн амлалтаа биелүүлэхээр төлөвлөж байна. Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээж авахтай холбоотой асуултад хариулахдаа тэрбээр “энэ бол бидний өмнөө тавьсан зорилтуудын нэг” гэжээ. “Энэ зорилгод хүрэхийн тулд бид орон даяар дэмжлэг авч чадна гэж бодож байна” гэж Маккалам нэмж хэлсэн байна.

Дүрвэгсдийг хүлээж авах асуудлыг шийдэхийн тулд түүний хариуцдаг яам Батлан хамгаалах яамтай хамтран ажиллана гэдгийг тэрбээр онцлон дурджээ.

Хэрэв сонгуульд Консерватив нам ялбал Канад улс Сирийн 10 мянган дүрвэгчийг энэ онд багтаан хүлээж авна гэж тус улсын өмнөх Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдэж байсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.