03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

КАНАД УЛС АМЕРИК ТИВИЙН ЮАНИЙН КЛИРИНГИЙН АНХНЫ ТӨВ БОЛЛОО

БНХАУ болон Канад даваа гарагт гарын үсэг зурсан хоёр тэрбум долларын гэрээнүүдийн хүрээнд 200 тэрбум юань буюу 32,6 тэрбум долларын валют солилцоо хийхээр зөвшилцжээ. Ингэснээр Канад нь юанийн клирингийн үйл ажиллагаа явуулах боломжтой, Америк тивийн анхны улс болж байна.

Валютын клиринг гэдэг нь хоёр буюу түүнээс дээш орны засгийн газар хоорондын бараа үйлчилгээний худалдааны төлбөрийг харилцан заавал тооцож байх тухай гэрээ аж.

Иргэний агаарын тээвэр, цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа, Канадаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон “Bombardier” нисэх онгоц зэрэг Хятад илүү худалдаа хийх салбарт хамтран ажиллах тухай гэрээнүүдэд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян, Канадын Ерөнхий сайд Стефен Харпер нар уулзсаны дараа гарын үсэг зуржээ.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр улс клиринг банкууд байгуулж, худалдаа болон хөрөнгө оруулалтаа хөнгөвчлөхийн тулд валют солилцоо хийхийг хоёр банканд зөвшөөрнө. Ингэснээр Америк тивд юанийн клирингийн анхны банк бий болж, Канадын санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчидтэйгээ юаниар төлбөр, үйлчилгээ хийхдээ энэ клиринг банкийг ашиглах боломжтой болно.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.