04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

КАНАДАД 20 УУРХАЙЧИН БООГДЖЭЭ

   Канадад уурхайд түймэр гарсны улмаас 20 уурхайчин уурхайн гүнд боогджээ. Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, тус улсын Саскачеван мужид үнсэн хужир олборлодог "Potash Corporation" компанийн уурхайд өчигдөр өглөө гал түймэр дэгдсэн байна.

    Түймэр кабелийн шугаманд гал авалцсаны улмаас дэгджээ. Галд боогдсон 20 уурхайчин уурхайн гүнд аюулгүй газар байгаа бөгөөд тэдэнтэй холбоотой байгаа гэж компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Эдгээр уурхайчдаас гадна есөн уурхайчин түймэр дэгдсэний дараа уурхайгаас гарч чаджээ.

    Ройтерс агентлагийн мэдээлснээр, гал түймрийг унтрааж чадсан боловч ууурхайн зарим хэсэгт хэт халуун байгаагийн улмаас боогдсон уурхайчдыг аврах ажиллагааг хүндрүүлж байгаа аж.

    Гал түймрээс хэдий хэмжээний хохирол учирсан талаар хараахан мэдээлээгүй байна. Дашрамд, уг уурхай нь дэлхийд томоохонд тооцогддог бордоо үйлдвэрлэгч "Potash Corporation" компанийн зургаан уурхайны нэг юм.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.