04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Канадад иргэншил олгохгүй

Канадын шинэчилсэн Иргэншлийн тухай хууль (Цитьзэншип Ацт) маргаашаас эхлэн хүчин төгөлдөр болох аж. Шинэ хуулиар канад гэр бүл хилийн чанадад төрсөн боловч иргэншлээ авч чадаагүй байгаа иргэдийг 28 нас хүрэхээс нь өмнө иргэншлээ авахад нээлттэй байхаар тусгажээ. Шинэ хууль үйлчилж эхлэхээс өмнө канадын иргэншил авсан иргэдэд дээрх хууль ямар нэг хэлбэрээр нөлөөлөхгүй талаар Канадын Иргэншил, цагаачлалын асуудал эрхэлсэн албанаас мэдээлэв.

Харин Канад Улсад ажиллаж амьдарч буй дипломатын гэр бүл болон Канадад байнгын оршин суух зөвшөөрөл аваагүй гэр бүлд төрсөн хүүхдэд 17-ны өдрөөс эхлэн иргэншил олгохгүй байхаар хуульд тусгажээ. Энэ нь жуулчин нэрийдлээр Канадад ирж хүүхэд төрүүлж түүндээ Канадын иргэншил шууд авдаг байсан явдлыг хязгаарлах Канадын цагаачлалын бодлогын нэг илрэл юм. Цаашдаа Канадын иргэншил олгох шалгуур, босгыг улам өндөрсгөж байгаа нь ажиллах хүчний тоог хязгаарласан эдийн засгийг удаашруулахад нөлөөлөхүйц хохирол дагуулж байна хэмээн үйлдвэрчний эвлэлүүд болон эдийн засгийн салбарын судлаачид ихээр шүүмжлэх боллоо.

Өнөөдрийн Монгол


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.