05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Канадад байгаа Монголчууддаа соёл, уламжлалыг өвлүүлэх сургалт явагдаж эхлэх гэж байна

Дэм Төвийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч Ванкувер дах Буддын Зүру Линг төв монголчуудад өөрийн байранд Ням гарагийн үдээс хойш 3 цагаар монгол соёл, уламжлалыг өвлүүлэх сургалт явуулахыг 4-р сарын 1-ээс зөвшөөрлөө. Зүру Линг төв нь одоогоор үнэгүй заалаа түрээслүүлэж буян үйлдэж байгаа ч боломжтой хүмүүсээс хандив авч үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Энэ боломжийг яаж оновчтой ашиглах талаар санал бодлоо явуулна уу.
Урьдчилсан судалгаа хийсний дагуу одоогийн байдлаар дараах дөрвөн сургалтыг явуулах сайн дурын багш нар саналаа өгөөд байна. - насанд хүрэгчдэд зориулсан (xудан ) монгол бичиг заах - сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан монгол хэлний хичээл (кирилл ) монгол бичиг заах - бага насны хүүхдүүдэд монгол дуу, шүлэг заах ( storytime хэлбэрээр) - насанд хүрэгчдэд англи хэлний дүрэм заах (зөв бичих, унших дүрэм гэх мэт) Дээрх сургалт явуулбал оролцох сонирхолтой бoлoн өөр илүү хэрэгтэй тулгамдсан сургалт байгaa гэcэн хүмүүс xoлбoгдoнo yy \монгол киноны цаг ч юм үү өөр ямар арга хэмжээ явуулах талаар саналаа явуулаарай\

ДЭМ төв. Vancouver, BC Canada


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.