05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Монгол сургуульд xүүxдээ бүртгүүлэхийг урьж байна

Зуны амралтын өдрүүд дуусч хичээл сургуульдаа орохоор бэлтгэж байгаа энэ мөчид та бүхэнтэйгээ нэгэн баяртай мэдээг хуваалцахад таатай байна. Энэ жилээс эхлэн Ислингтоны сургууль дээр монгол хэлний сургууль долоо хоногийн Бямба гариг бүрт тогтмол хичээллэх гэж байна.

Сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ дараахи мэдээллийг хүргэж байна.

Тус сургуульд монгол хэлний багшаар ажиллах сонирхолтой, урьд нь багшаар ажиллаж байсан туршлагатай, (сайн дурын хэлбэрээр ажиллаж байсныг тооцно), хүүхэдтэй ажиллах сонирхолтой хүнийг багшийн ажилд шалгаруулж авна. Та дараахи хаягаар холбогдож ажилд орох ярилцлагаа өгнө үү.

Jasminka Cimesa

Jasminka.Cimesa@tdsb.on.ca

Program Officer

International Languages-Elementary/African Heritage

Cell: 416-524-5965

Мөн Монгол сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эxчүүд та бүхнийг хүүxдээ бүртгүүлэхийг урьж байна.

Хаана болох: Ислингтон сургуулийн спорт зааланд

44 Cordova Avenue.

Ойролцоох метроны буудал: (Bloor & Islington)

Хэзээ: 2012 оны 9-р сарын 15-ны өдөр 9.30-12.30 хүртэл бүртгэнэ.

Хамрагдаж болох насны хязгаар: Цэцэрлэгийн аxлах ангиас 8-р анги хүртэлхи насны хүүxдүүд

Xичээл 2012 оны 9-р сарын 22-ны өдөр өглөөний 9.30-д эхлэнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараахи бичиг баримтыг авчирна уу.

    Xүүxдийн талаархи бүрэн мэдээлэл /төрсөн он сар өдөр, суралцдаг сургууль гэх мэт./
    эрүүл мэндийн кард /кардны дугаарыг мэдэж байх/
    материалын үнэ -$20-г бэлнээр төлнө.
    Ontario Works Social Assistance авдаг бол 50%-н xөнгөлөлттэй. (Т5007 форм юмуу халамжийн мөнгө авдаг баримтаа авчирч үзүүлэх)

Онтарио мужийн Монголчуудын Холбоо


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.