03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ВАНКУВЕР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ, НОМЫН ДУУНЫ УРИЛГА

XVII ЖАРНЫ ”БАЯСГАЛАН” ХЭМЭЭХ УСАН ЛУУ ЖИЛИЙН ВАНКУВЕР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН  САР ШИНИЙН ЗОЛГОЛТ, НОМЫН ДУУНЫ УРИЛГА
Баярын ажиллагаанд:
·         уламжлалт золголт
·         Цагаан Гомбын сахиус тахиж, Дарь эх зэрэг эд хишиг арвижуулах болон өлзий буян, нас уртасгах ном уншина \12 цагт эхлэнэ\
·         чөлөөт цаг
Жич: Түвдийн ринбүчи Засеп хувилгаан ламтаныг тусгай зочноор урьж уншлага хийлгэх тул цагтаа ирнэ үү. Цагаан Гомбын сахиус тахихад Гонгорын бумб юмуу даллаганы уут авчирч болно. Шинэ даллаганы уутанд будаа хийж ирвэл зохино. Баярын ширээг potluck хэлбэрээр айл бүрийн зоогийн дээжээр засах тул хувиа авчирна уу.  Монгол номын санд номын хандив авч байна.
Огноо:   билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн, улаагчин могой өдөр, морин цагт аргын тооллын 2012 оны 2-р сарын 26-ны ням гарагт, 11:00 цагт
Хаяг:  588 BROUGHTON STREET
VANCOUVER, BC

Дэлхийгээ эргэсэн монголчууд минь

Дээл бүс гоёлоо зүүгээд
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинээ хамтдаа тэмдэглэе

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй

Санаачлагч: ДЭМ төв

Зохион байгуулагч:
ВАНКУВЭРИЙН Монголчуудын Холбоо
Зуру лин төв
ДЭМ төв


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.