01 сарын 27, Баасан
°C
USD 3,483.50
USD 3,483.50
EUR 3,803.98
JPY 26.91
GBP 4,322.68
RUB 50.26
CNY 513.45
KRW 2.83

АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД АА! ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ “ЭНЭРЭЛИЙН БУУХИАГ” ӨРТӨӨЛӨЕ!

Монголын үрс маш олон болтугай! гэсэн алдарт зохиолчийн шүлгийн мөрийг бид ам дүүрэн хэлж ирсэн билээ.  Гэвч “маш олон болох” ерөөл  хүртсэн үрс минь хорт хавдар хэмээх аюулт өвчинд нэрвэгдэх  болсон нь хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж, олон арван эцэг эхчүүд, гэр бүлийг ёстой л дээлтэй нь хатааж байгаа нь Монголын нэг эмгэнэл болоод байна. Мэдээллийн сайт, facebook, твитер, телевиз радиогоор хорт хавдраас үр хүүхдээ аврахын төлөө тусламж хүссэн гуйлтууд  өдөр бүр шахуу үзэгдэж өр өвтгөх боллоо. Өвчин зовлондоо шаналах бяцхан үрсийг хараад элэг эмтрэхгүй байхын арга алга. Хэлж биш хийсэж ирдэг өвчнийг анагаах   эмнэлэг байгуулахаар зориглон, хандив тусламж, өөрийнхөө хөрөнгөөр Улаанбаатар хот дахь Эх нялхсын төвийн хашаанд хүүхдийн хорт хавдарыг эмчлэх эмнэлгийн барилгын ажил эхлүүлээд байгаа монголоо гэсэн уужим сэтгэлтэй Ажаа Гэгээнд туслацгаая монголчууд аа! 

Хэдийгээр Монгол Улсын иргэн биш ч өвөг дээдсийн удам, дэлхийн дайдаар тархсан монголчуудын минь нэг, бурханы шашны гэгээн энэ хүн сэтгэл зүрхээ зориулан бидний үр хойчид буян хишгээ хайрлаж байхад бид ч гэсэн гар хумхиж, миний хүүхэд зүгээрээ өвдөөгүй гэж суух эрх алга. Монголчууд минь сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Алаг үрсдээ амьдрал хайрлацгаая!  Ажаа Гэгээн энэ цаг мөчид  барилгаа барьж дуусгах зорилгоор хандив цуглуулахаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад ажиллаж байгаа билээ. Чихэнд чимэгтэй мэдээг та бүхэнд сонордуулья. Лос Анжелес хотын Монголчууддаа! Америкт амьдран суугаа Ажаа гэгээн алс холын Монгол нутагт “Хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг” барьж эхэлснийг сонссон байх.Түүний өгөөмөр, энэрэнгүй сэтгэлийн илч шингэж, нөр их хөдөлмөрийн хүчээр олон бэрхшээлийг давж эхлүүлсэн энэ эмнэлэгийн барилга могой жилийн намар дуусахаар төлөвлөж байсан. Гэвч санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болж барилгын ажил нь 3 давхартаа хүрээд зогсчээ.

“Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэдэг билэг ерөөлтэй ард түмэн билээ бид. Эрүүл Монгол үрсийнхээ ирээдүйн аз жаргалын төлөө энэ хотод байдаг Монгол хүн бүр чадлынхаа хэрээр туслах боломж гарлаа. Лос Анжелес хот дахь Америкийн Монголчуудын Бурханы Шашинтны Нийгэмлэг энэ ариун үйлст нэмэр болох үүднээс олон арга хэмжээ төлөвлөж байгаа бөгөөд та бүгдийг хамтран ажиллахыг урьж байна.

Эхний удаад бид эмэгтэйчүүдийн баяр – Мартын 8 болон эрчүүдийн баяр – Монгол ардын армийн өдрийг тохиолдуулан “ Эрхэм үйлс” нэртэй хандивын үдэшлэг зохиох гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж бүжиглэн наадаж, нэгэн оройг сайхан өнгөрөөхийг урья.

Үдэшлэг 3-р сарын 9–ний Бямба гарагийн 7:00РМ цагт 3020 Wilshire Blvd, Los Angeles, CA 90010 газар болно.

Энэ үдэшлэг болон дараа зохион байгуулах ажлуудаас хуримтлуулсан Таны өгөөмөр сэтгэлийн өглөг тэр эмнэлгийн барилгын ширхэг тоосго, хадаас болно. Тухайн бүр бид ажлынхаа тайлан, өглөг хандивын эзний мэдээг танилцуулж байх болно.

Америкийн Монголчуудын Бурханы Шашинтны Нийгэмлэг Жич: Paypal-аар хандив өргөх сонирхолтой хүмүүс ЭНЭ хуудас уруу орно уу. “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утга сургаалыг санаж, бүгдээрээ дэмнээд, агшин мөч бүрийг өвчин шаналалтай тэмцэн өнгөрөөж буй хөөрхий хүүхдүүдээ өвчин зовлонгоос нь гэтэлгэх, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хэвтээд эмчлүүлэх эмнэлгийг нь барьж бүтээгээд өгөхийн төлөө чинхүү сэтгэл зорилыг барин хичээн зүтгэж буй Ажиа Гэгээнтэнийхээ ариун үйлсийг дэмжицгээе.   Америкийн монголчууд аа! Лос-Анжелесийн монголчуудынхаа санаачлагыг дэмжицгээе! LА-ийнхэн 25 мянган доллар цуглуулах зорилготой байгаа гэсэн шүү. Энэхүү “Энэрэлийн буухиа”- г Америкийн өнцөг булан бүрт байгаа монголчууд буухиалан, өртөөлөн дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.  

2013 оны 3 дугаар сарын 01. Чикаго хот.

Сэтгүүлч Д.Уранзул  

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.