04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ТАЛАРХАЛ- БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Америкт ажиллаж амьдарч байгаа монгол залуус сүүлийн жилүүдэд хүнд даацын автомашинаар  муж болон хот хооронд ачаа тээвэрлэх ажлыг хийцгээх болсон.

Багагүй ур чадвар, тэсвэр тэвчээр шаардах энэ ажилд монгол залуус чамгүй амжилт гаргаж яваа. Улирч буй оны төгсгөл, ирж буй оны угтал дээр Монгол Улсын  Зам Тээврийн Яамнаас, АНУ-д  амжилттай ажиллаж буй хүнд  даацын автомашины  8 жолоочийг  "Онц тээвэрчин" цол тэмдгээр шагналаа.

Үүнд:
1. Авирмэдийн Бямбадорж  \ Лос-Анжелос \
2. Цэрэндашийн Отгонтамир  \Чикаго\
3. Доржийн Хишигсайхан  \Лос-Анжелос\

4. Рэнцэнгийн Ганбат  \Лос-Анжелос\
5. Ултсангийн Эрдэнэбаяр   \Сан-Франциско\
6. Лхагваагийн Зоригт  \Чикаго\
7. Чогсомын Дашдорж  \Чикаго\
8. Жавзмаагийн Лхагвасүрэн  \Сан-Франциско\
Хэдийгээр харь оронд ажиллаж байгаа ч эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Монголын авто тээврийн салбрын шагнал хүртсэн залуустаа баяр хүргэж, аяны тань алтан шар зам ямагт өлзийтэй  байхын ерөөлийг  дэвшүүлж байна.

Мөн ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан:
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд тань баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

                                     Золгон ирж буй шинэ он та нарт
                                     Эрүүл энхийн жаргал
                                     Инээн баясах учрал
                                    Сэхээрч ойлгох ухаарал бүхнийг авчрах болтугай

АЯНЫ АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ.
                                  Arny Trans LLC,  Nick s Transportation    хамт олноос
                         Americian- Mongolian Trucker Assaciation   Chicago  IL  USA


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.