04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ЧИКАГО 2012 УРАН ҮГСИЙН ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

                                          2012 оны 11-р сарын 9
   БААСАН ГАРАГ.

1.Монголоос ирэх зочид

       а. Монгол улсын төрийн соёрхолт,ардын зохиолч П.Бадарч
       б. Монголын радиогийн уран зохиол соёлын газрын захирал Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа
       в. Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал яруу найрагч Г.Мөнхцэцэг
       г. Яруу найрагч Б.Галсансүх
       д. Монгол улсын начин Ш.Лхагвасүрэн нарыг  онгоцны буудалд тосож байрлуулах.

2. Дэнвэр хотоос ирэх Х.Лхамжав ахлагчтай ТУЛГА нэгдлийнхнийг угтан тосож байруулах.
3. Лос-Анжелос,Вашингтон ДиСи,Сеатл,Сан-Франциско, Сакраменто, Лас-Вегас хотуудаас ирэх уран бүтээлчид,зохиолч яруу найрагчдыг тосож байрлуулах
4. Чөлөөт ярилцлага танилцалт үдшийн зоог.

2012 оны 11-р сарын 10

  БЯМБА ГАРАГ.

1.Уран уншлагын ТУЛГА наадамд оролцогчдын бүртгэл Өдрийн гурван цагт эхэлнэ.

2.Үдшийн зургаан цагт Уран уншлагын ТУЛГА наадам эхэлнэ.

                                      ТУЛГА НААДАМ.

1.Нэгийн даваа оройн 6 цагт эхэлнэ. Эхний таван уран бүтээлчийн шүлгийг сонссоны дараа

                                 Урлагийн тоглолт  

2.Удаах таван уран бүтээлчийн шүлгийг сонсож дүнг танилцуулах.

                                  Урлагийн тоглолт

3.Гуравдах таван уран бүтээлчийн шүлгийг сонсож дүнг танилцуулах

                                 Урлагийн тоглолт
4.Төгсгөлийн таван уран бүтээлчийн шүлгийг сонсож нэгийн давааны дүнг танилцуулах.

                                     Нөхөрсөг элэглэл

  ХОЁРЫН ДАВАА .

 Үдшийн 21 цагт эхэлнэ.Шалгарч үлдсэн уран бүтээлчид хоёр хуваагдан өгүүллэгээ   толилуулна.Дундуур нь хорин минутын завсарлага.Хоёрын давааны дүнг танилцуулах.

  ГУРАВЫН ДАВАА.

     Ямар нэг завсарлага урлагийн тоглолтгүй шууд явагдаж дүнгээ гарган уран   бүтээлчдийг байр эзлүүлэн шагнана.

БАЙР , ШАГНАЛ

1.      Тэргүүн байр.                      ЦОМ         

                        М.Дэлгэрцогт захиралтай  Пирамид компанийн ивээн тэтгэлэг       

                                       ТАВАН ЗУУН  доллар амьд цэцгийн баглаа
2.      Дэд байр.       

                         А. Өлзийбаяр эмчийн  ивээн тэтгэлэг

                                        ГУРВАН ЗУУН  доллар амьд цэцгийн баглаа
3.      Гутгаар байр.

                            Зохион байгуулагчдын шагнал

                                         ХОЁР ЗУУН  доллар амьд цэцгийн баглаа

4.      Төрийн соёрхолт Ардын зохиолч П.Бадарчийн нэрэмжит тусгай шагнал

                                           НЭГ ЗУУН  доллар амьд цэцгийн баглаа

5.      Үзэгчдийн нэрэмжит шагнал

                                                        НЭГ ЗУУН доллар амьд цэцгийн баглаа

    ҮДШИЙН НАМУУНД   ЭРГЭЛДЭН  БҮЖИХЭД
                               СЭТГЭЛИЙН БҮЖИН  ШИЛГЭЭМҮҮ

                                                      Чөлөөт бүжиг.

                                                 2012 оны 11-р сарын 11

НЯМ ГАРАГ.

1.      МАНАЙ СУМААР автобустай аялал өглөөний 10 цагт гараан дээрээсээ хөдлөнө.

2.      Хорхогны бор шөл , халуун чулуу атгалт  “ХАЛХАЙ ...ПАЛХАЙ...”

           Өдрийн  хоёр цагт  Мичиган нуурын хөвөөнд.
3.      Чикаго хотноо нээгдэх Монгол номын сангийн нээлтийн ажиллагаа
     Bejin wok –Монгол зоог зоогийн газарт өдрийн 15-16 цагт болно.

4.      УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН –ны нээлт үдшийн 17 цагт.Тус чуулганд Монголоос ирсэн нэрт уран
бүтээлчидтэйгээ мөр зэрэгцэн АНУ-д амьдарч туурвин бүтээж яваа зохиолч яруу найрагчид  Т.Дашбалдан, Ж.Оюунцэцэг, Л.Батбаяр, Д.Энхболд, Х.Тэргэл, Н.Билгүүн Х.Лхамжав нар оролцож үгийн урныг бугуйлдан үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Чөлөөт уншлага , чөлөөт бүжиг наадам, урлагийн чөлөөт тоглолт шөнийн нэг цаг хүртэл үргэлжлэнэ. Өглөөгүүр зочдоо үдэж ЧИКАГО 2012 УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН өндөрлөнө.

Дашрамд  АНХААРУУЛАХ НЬ:
1.      Оролцогчдоос алтан тайз сүүрс алдсан үзэгчдийнхээ ариун гэгээн сэтгэлийг гүнээ хүндэтгэн өндөр соёлыг үзүүлж , үгийн гайхамшгийг мэдэрч оролцохыг хүснэ.
2.      ХАЛХАЙ...ПАЛХАЙН  уулга алдалт зөвхөн автобусны аялалд оролцогчдод олдох боломж юм шүү.
3.      Заал танхимын үнэ өртөг шууд төлөгдсөн учир баар үйлчилгээнээс ямар нэг орлого хүлээгдэхийн гачлан энэ удаа үгүй тул арга хэмжээнүүд зарлагдсан цагтаа эхлэж шахамдуу явагдана гэдгийг манай үзэгч олон анхаарч цагаа баримтлахыг хүсэе.

    ТАСАЛБАР.

   Тасалбарын үнэ Бямба, Ням гарагуудын тасалбарыг нэг дор авбал 70 доллар.Нэг нэг өдрөөр таслаж авбал өдөр тус бүр 40 доллар. Ширээний байрлал монгол гэр хэлбэрээр тайзаа тойрон байрлаж байгаа бөгөөд эхний эгнээний захиалгууд ширүүн ирж байгаа тул ширээгээр хамтарч захиалга хийх гэр бүл хамт олон яаравчлахад гэмгүй л болов уу . Цагтайгаа уялдан оролцогчдын бүртгэлийг энэ сарын хориноор тасалбар болгож байгааг нийт оролцогчдод сануулъя.

                          МАНАЙ СУМААР... аялалын өртөг 40 доллар.

                                                  Үйл ажиллагааны
1.       Найруулагч

                                                                       Б.МИЖИДДОРЖ
2.      Зураач

                                                       Л. МӨНХТӨР
3.      Хөгжмийн найруулагч    Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч                                           Б. БУРИАД

4.      Зөвлөгч                Монгол улсын гавъяат жүжигчин   Д.ЖАГДАГ

5.      Зөвлөгч                Ахмад хөгжимчин    МУСТА           Н. БАНЗРАГЧ

6.      Хэвлэл мэдлээлэл      сэтгүүлч                                       Д.АДИЛЗАЯА

7.      Мэдээлэлийн ивээн тэтгэгчид    ОРЛОО Инфо,МЭДЭЭЛЭЛ ком,ЗОК мн,ЗАМДААН сэтгүүл,ДАЯАРМОНГОЛ сэтгүүл,БОЛОД мн.Монголын үндэсний радио телевиз.ӨНӨӨДӨР сонин,ӨДРИЙН сонин,ЮМОН телевиз.

8.      Ивээн тэтгэгчид  Монос групп,Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар,Пирамид компани,  А.Өлзийбаяр эмч.

                       ХАЯГ: 3315 N  Milwaukee Ave .Northbrook , IL 60062.

                                   Утас: 773-996-0881
                                             773-656-6851
                                             310-938-8295
                                             773-540-6016

ЖИЧ: Чикагод болох Уран үгсийн чуулганыг чин сэтгэлээс дэмжиж мэдээлэлийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа дүү нартаа машид их баярлан гийж байгаа шүү.Үйл ажиллагаа болоод өнгөрмөгц дүү нараа шагнанаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.