04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

2012 ОНЫ 5-Р САРЫН 19 ,20  ний өдрүүдэд

 Монгол Улсаас АНУ-ын Washington  ДС хотоо суугаа Элчин  Сайдын Яамны Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг Чикаго хотод 2012 оны 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд хийх болсныг  мэдээлж байна.

 Мөн энэ үеэр:

1. Иргэний хишиг, хувь авах итгэмжлэл баталгаажуулах, АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,

2. Бусад бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,

3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,

4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,

5. Шинээр гадаад паспорт авах материал хүлээж авах,

6. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах,

7. Буцах үнэмлэх олгох үйлчилгээ үзүүлнэ.

 Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб http://www.mongolianembassy.us/mon_consul_information/notary_service.php хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн Монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягийг Монгол хэл үрүү галиглан бичиж бөглөнө үү.

  Бүртгэл хийх хаяг:   Чикаго Монгол Сургуулийн байр

                                       2720  S. River Rd   #12

                                       DesPlaines IL 60018

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаа заавал авчрах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Та бүхнийг Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Сайдын Яамны Ерөнхий консулын газар

202-333-7117

Чикаго-д мэдээлэл авах утас:   847-813-9520   773-299-0729

American Mongolian Association


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.