04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Эмэгтэй Таны Хөгжил" анхдугаар чуулга уулзалт амжилттай боллоо

Үйл Ажиллагаа: Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангаас зохион явуулсан АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Эмэгтэй Таны Хөгжил" анхдугаар чуулга уулзалт 3 сарын 10-нд Чикаго хотын  Hyatt Regency O'Hare зочид буудлын хурлын танхимд амжилттай явагдаж дууслаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх гэсэн дараах таван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Тусгайлан бэлтгэсэн салбар бүрт холбогдолтой мэдээ мэдээллүүдийг уригдаж ирсэн хүндэт зочдоороо илтгэл тавиулан хаалтыг нь хийж чимж байлаа.

1. Спорт, эрүүл мэндийн салбарт-Хүүхдийн болон бөөрний мэс засалч, клиникийн профессор Г. Эрдэнэцэцэг "Хүүхдийн насанд олонтой тохиолдох мэс заслын эмгэг"

2. Хүнс, хоол тэжээлийн салбарт- "Эмчийн Үг " нэвтрүүлгийн хөтлөгч Анагаах ухааны магистр, Эх барих-эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Г. Оюунбилэг "Эрүүл биед саруул ухаан оршино"

3. Боловсролын салбарт-"Human Body Spirit and Energy" номын зохиолч Д. Байгалмаа "Хүний бие махбодь оюун санаа энерги"

4. Урлаг соёлын салбарт- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн Удирдах Зөвлөл, Жоффрэй Баллет компаний төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэгийн бэлтгэсэн сонгодог урлагийн үзүүлбэр, Лас-вэгас хотын "Нарны Цирк" үзүүлбэр

5. Эмэгтэй таны хөгжил салбарт- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн удирдах зөвлөл, "Ногоон Нүдэн лам" номын зохиолч Ц. Оюунгэрэл "Ярианы урлаг ба Илтгэл тавих чадвар " сэдэвт илтгэлүүдийг тус тус тавилаа. 

Чуулга уулзалтад нийт 144 эмэгтэйчүүд DC, VA, TN, NV, TX, CO, MN, NY, CA, IL, NE мужуудаас хүрэлцэн ирж нийт зочид гийчэд цугларсан 250 хүний багтаамжтай арга хэмжээ болж өндөрлөлөө. Үдийн бүрэн зоог багтаасан нь бас нэг чадварлаг бэлтгэлүүдийн нэг байлаа.  Цагаан хоол болон махан хоолны ерөнхий цэстэй байсан нь ирсэн бүх зочдынхоо тав тухыг бодож хийсэн нь илт харагдаж байв. Хүрэлцэн ирсэн зочдынхоо сэтгэлийг хүндэтгэсэн оройн зоог болж чадсан юм.  Хаалтын ажиллагааны дараа Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Би Монгол Эмэгтэй " үдшийн цэнгүүн болж Чикаго хотын "Соёмбо " хамтлаг  хүрэлцэн ирж ая дуугаа өргөн ирсэн зочдынхоо сэтгэлийг уярууллаа.  Мөн энэхүү чуулганыг 32 бие даасан болон мэдээллийн компаниуд  ивээн тэтгэн оролцлоо. "Бидний Цонх" номын худалдаа тус ажиллагааны бас нэг томоохон хөтөлбөрийн нэг болж чадсан юм. 

Хөшигний Ард

chuulgan 2Олон эмэгтэйчүүдийн талархалыг хүлээсэн гайхалтай чуулга уулзалтыг Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн  залуучууд маань ажлынхаа хажуугаар чөлөөт цагаа ашиглан 12 сарын 25-наас эхлээд 3 сарын 9 хүртэл үйл ажиллагаагаа бэлтгэжээ. Чадварлаг шижигнэсэн залуучууд маань сурсан боловсорсон мэдлэгээ ашиглан энэхүү арга хэмжээг өндөр зэрэглэлд зохион байгуулж чадлаа. 

Ерөнхий бэлтгэл ажиллагааг хийхэд:

1. М. Ундрал - бүх зар сурталчилгааны видео, зар сурталчилгааны баннерууд болон нээлтийн видеог

2. С. Пүрэвхишиг - санхүүгийн төлбөр тооцоо болон чуулганы тоног төхөөрөмжийн захиалга, зочдын буудал, онгоцны билетийн захиалга, ивээн тэтгэсэн байгууллагуудын зар сурталчилгааны слайд болон хаалтын видеог бэлтгэсэн. Мөн чуулга уулзалтын бүхий л мэдээллийн материалуудыг бэлтгэсэн.

3. Б. Батцэцэг - чуулганы зар сурталчилгааг вэбсайтүүд дээр тавих хүсэлт, гайхамшигт эмэгтэйчүүдийн слайдууд болон чуулганы ерөнхий слайдуудыг бэлтгэсэн. Мөн чуулга уулзалтын бүхий л мэдээллийн материалуудыг бэлтгэсэн.

4. С. Энхбаяр - чуулганы хөтөлбөр, гайхамшигт эмэгтэйчүүдтэй холбогдох болон мэдээллийг нь цуглуулах, ивээн тэгтэгчдийг бүрдүүлэх ажил болон чуулга уулзалт болох байрыг олж гэрээ хийж бэлтгэсэн. Мөн чуулга уулзалтын бүхий л мэдээллийн материалуудыг бэлтгэсэн.

5. М. Сэмжид - гайхамшигт эмэгтэйчүүдтэй холбогдох болон бэлтгэсэн заруудыг тараасан.

6. Т. Сэргэлэнцэцэг - бэлтгэсэн заруудыг тараасан, гамшиг ба гайхамшиг эргэцүүллийг болон чуулганы аялалын хөтөлбөрийг бэлтгэсэн.

chuulgan

МЭХС-ийн гишүүд ажилчдаас чуулганы өдөр

 

Пүрэвхишиг - үүдэнд билет болон мандатын зохицуулагчаар

Батцэцэг - зааланд ерөнхий слайд дээр

Сэргэлэнцэцэг - хөтлөгчөөр

Отгонбаяр - хөтлөгчөөр

Сэмжид - заалны зохицуулагчаар

Бямбаа - заалны зохицуулагчаар

Ундрал - зааланд ерөнхий слайд дээр

Гэрэлцэцэг - номын худалдаан дээр

Энхбаяр - ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллалаа.

Нийт 11 сайн дурын ажилчид оролцсон

 

  • 5 охин зааланд
  • 5 залуу үүдэнд хамгаалагчаар
  • 1 эмэгтэй зааланд гэрэл болон бусад зүйлс дээр ажиллалаa.

 

Chicago Tour - Чикаго тойрон аялал

Бас нэг зочдыгоо гайхшруулсан xөтөлбөрийн нэг бол Чикаго хотын автобусан тойрон аялал байсан юм.  Тусгайлан бэлтгэсэн маршрутаар хотынхоо түүх дурсгалын газруудыг мэргэжлийн хүнээр Монгол хэлээрээ тайлбарлуулан явсан нь зочдынхоо талархалыг хүлээж байлаа. Энэхүү хөтөлбөрйиг Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн Т.Сэргэлэнцэцэг бид бүгдэд зориулан бэлтгэсэн юм.  T.Сэргэлэнцэцэг нь Япон улсад аялал жуучлалын чиглэлээр 10 гаруй жил суралцан ажиллаж байсан туршлаглагтай хөтчийн нэг учир хөтөлбөрийг улам сонирхолтой болгож байлаа. Энэхүү хөтөлбөрийнхөө төгсгөлд Чикаго хотын алдарт pizza, пивыг ч гэсэн амсуулж амжсан юм.

Төгсгөлд нь хэлэхэд энэхүү гайхамшигт ажиллагааг дэмжсэн хамт олон, байгууллагууд мөн Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилтыг дахин дахин хүсэн ерөөе!

 2013 ондоо дахин уулзатлаа баяртай!

Denver хот  

 

Н .Xулан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.