02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Чикагод "Шатарчин хүү-2012" тэмцээн болов.

2012 оны 4 сарын 21-ний Бямба гаригт Чикаго хот дахь Монгол Мэдлэг Сургуулиас анхлан санаачлан зохион байгуулсан "Шатарчин хүү-2012" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд бага, дунд, насанд хүрэгчид гэсэн 3 ангиллаар хуваагдан тоглож нийт  шатарчид маань хараа хурц, хoжил хурдан, уран байснаас тойргийн журмаар тоглосоны дүнд бага насанд Монгол Мэдлэг сургуулийн сурагч 6 настай М.Үенбилэг охин бусдаасаа шалгаран түрүүлж  Аваргын Арслант  цом, Хүнтэд өргөмжлөл болон үнэ бүхий зүйлээр, 2-р байранд 8 настай Түмэннасангийн Самуэл шалгарч Хүндэт өргөмжлөл үнэ бүхий зүйл, 3-р байранд 8 настай Түмэннасангийн Даниэл Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 
Дунд ба 10-17 насны ангилалд: 

 
Чикаго дахь Монгол Сургуулийн сурагч 11 настай Төгөлдөр хүү түрүүлж Аваргын Арслант цом, Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
 
2-р байранд Монгол Мэдлэг сургуулийн ахлах ангийн сурагч 11 настай Сүхбаатарын Тогтуун шалгарч Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
 
3-р байранд мөн Монгол Мэдлэг сургуулийн сурагч 11 настай  Б.Ананд шалгарч Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
 
Насанд хүрэгчдийн ангилалд:
 
Американ такси компани шатарчин Д.Машбат онцгой шалгарч Аваргын Арслан цом, Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйл,
 
2-р байранд мөн Амeрикан такси компани шатарчин Б.Баясгалан шалгарч Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
 
3-р байранд Американ компани шатарчин Б.Ванчин шалгарч Хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
 
Мөн тэмцээний үëэр шатар сонирхогч шатарчин П.Цээпүрэв Монгол Мэдлэг сургуулийн захирал С.Энхтүяад Монгол уран аргаар сийлж бүтээсэн үнэ бүхий шатарыг дурсгал болон гардууллаа.

Тэмцээнийг Ивээн тэтгэж бидний ажилд гүн туслaлцаа үзүүлсэн:

Кай sushi

Мон sushi

Американ Такси

Чикаго Монголчуудийн Холбоо

Монгол бөх -Өв Соëл төв  нарын хамт олонд гүн талархал илэрхийлэë.

Энэ хүү тэмцээн нь жил бүр уламжлагдан зохион байгуулагдах болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Т. Солонго

Чикаго хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.