04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

ДЕНВЕР ХОТЫН ТУРШЛАГААС СУДАЛНА

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар АНУ-ын Денвер хотын хүний эрх, Нийгмийн түншлэл буюу Нийгмийн хамгааллын газрын дарга Дерек Окубо Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Ноён Дерек Окубог нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзан, хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцов. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн 375 жилийн ойн баярт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хотын захиргааны мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотын захиргаанд богино хугацааны дадлага хийх, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин ноён Дерек Окубо “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирсэндээ таатай байна. Та бүхний хүсэлтийг хүлээн авч, туршлага солилцох ажлыг зохион байгуулахад бэлэн байна” гэлээ. Уулзалтаар цаашид олон салбарт хамтран ажиллах чиглэлээр төлөвлөгөө гаргахаар харилцан тохиролцов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.