04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Залуу зураач Ц. Эрдэнэсүрэнгийн ээлжит бие даасан уран бүтээл

Залуу зураач Ц. Эрдэнэсүрэнгийн ээлжит бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2011 оны 1 сарын 14- нөөс 1 сарын 30 ныг дуустал Колорадо мужийн Дэнвэр хотын  уран зургийн "Pirate" галерейд амжилттай гарч ,олон арван монголчууд болон америкчууд үзэж сонирхолоо.
Ц. Эрдэнэсүрэн нь : " Би саяхныг хүртэл өөрийн дотооддоо зөрчилдөн бодол санаа үйлдлүүдээс үүссэн хий хоосон айдас, хиймэл дуриамал дүрүүдтэйгээ гацан зууралдсаар ирсэн. Энэ нь эргээд харахад хэцүү будлиантай цаг үе байсан боловч миний жинхэнэ бодит үнэн дүр төрхийг минь ойлгуулсан үеүд байжээ.
Дээрхи цаг зуурын олон хиймэл дүрүүдтэйгээ зууралдахдаа байгалиас заяасан жинхэнэ бодит дүр төрх, зангаа судлан ойлгох, мөн миний эргэн тойронд байх өөр өөр хувь хүмүүсийн дүр төрхийг судлах сонирхолтой аялалд 2010 оноос эхлэн орсондоо сэтгэл ханамжтай байна" хэмээн өгүүллээ.

“Do not be wiser than necessary, but be wise in moderation. Everything is too complicated for man to understand. The happiest life is to be without thought, I am human, nothing human is foreign to me. The man who thinks he knows does not yet know what knowing is. Why torment yourself with thoughts that are outside your control? There is nothing certain but uncertainty, nothing miserable and more proud that man.”

- Michelle de Montaigne

Зураач үзэсгэлэнд тавьсан 18 зургандаа өөрийн дотоод дахь сэтгэлийн ба биеийн зөрчилдөөн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хиймэл дүрүүд , түүний эсрэг орших нүцгэн бодит дүр, зогсонги байдал, дарамт, хувиа хичээх үзэл зэргийн талаар  тусгасан байна.
Залуу зураач маань энэ үзэсгэлэнгээрээ хувь хүн болоод нийгэмд орших чухал сэдвүүдийг өөрийн өвөрмөц нарийн мэдрэмжээр, уран зургийн олон арга техникийг ашиглан урлан бүтээсэн нь цаашид төгсгөлгүй үргэлжлэх сонирхолтой урт аяны эхлэлийн нэгээхэн хэсэг мэт сэтгэгдэл төрлөө.
Авьяаслаг залуу зураачдаа цаашдын урлан бүтээх үйлсэд нь улам их амжилт хүсч " Бийр нь бүү хатаасай " хэмээн ерөөе.
{gallery}fotomedee/erdenesuren{/gallery}

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.