03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хүүхдийн Урлагийн Наадам – 2007 Денвeр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Гайхамшигт Энэрэл цуглаанаас Дэнвэр хотод амьдарч байгаа хүүхэд багачуудын дунд урлагийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ наадмын эрхэм зорилго нь Монгол хэл, соёл урлаг, зан заншлаа өсвөр насныханд өвлүүлэн үлдээх, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, тэднийг Монгол хэл сурах, ардынхаа өв уламжлалаас суралцахад нь хөхүүлэн дэмжиж, урамшуулах үүднээс Хүүхдийн Урлагийн Наадам – 2007 урлагийн үзлэгийг “Би Монгол Хүн” уриан дор зарлаж байна.  

Наадам нь 6 сарын 10-ны Ням гаригийн 16 цагаас Гайхамшигт Энэрэл цуглааны их зааланд болно. Энэ наадамд цэцэрлэгийн наснаас дунд сургуулийн насны хүүхдүүд доорх хоёр насны ангиллаар оролцоно. Үүнд:  

Бага нас: 5-8 нас
Дунд нас: 9-13 нас ......

Наадамд оролцох хүүхдүүд дуу, бүжиг, хөгжим гэсэн үндсэн гурван төрлөөр өрсөлдөнө. Эдгээрт:  

Дуу: Монгол ардын урт, богино, зохиолын болон орчин үеийн

Бүжиг: Монгол үндэсний болон сонгодог бүжиг

Хөгжим: Монгол үндэсний болон сонгодог

Оролцогч нь дээрх гурван төрлийн аль нэгээр нь заавал оролцох ёстой бөгөөд нэмэлт оноо авахын тулд чөлөөт төрөл болох уран нугаралт, гимнастик, уран уншлага, шүлэг, пантомим, хошин шог, шог гараа зэрэг урлагийн төрлүүдийн аль нэгээр нэмэлт үзүүлбэр үзүүлж болно.

Наадамд ганцаарчилсан үзүүлбэрүүдийг чухалчлах боловч баг, хамтлагаараа оролцож болно.  

Тавигдах шаардлага: эцэг эхчүүд мэдүүлэг бөглөж 6 сарын 6-ыг хүртэл uyka2001@yahoo.com Та үүнийг үзэхийн тулд Javascript-ээ нээж ажиллуулах шаардлагатай. хаягаар ирүүлнэ. Бүртгэлээс хоцорсон мэдүүлгийг хүлээн авах боломжгүй.

Хувцаслалт нь тайзны хувцас байх бөгөөд боломжтой бол Монгол дээл хувцсаараа гоёхыг уриалж байна.

Бичлэг, фонограмм зэргийг CD дээр хуулан, хүүхдийнхээ нэрийг бичиж, дууны техникчид урьдчилан өгсөн байх ёстой.

Шүүгчид: 5-7
Жич зарлана

Шагнал:

Насны ангилал бүрээс эхний гурван байрт орсон оролцогчдыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын бичиг, ивээн тэтгэгч нарын шагналаар шагнана. Тусгай байранд насны ангилал бүрээс нэг хүүхдийг шалгаруулж дурсгалын бичиг, бэлэг дурсгалын зүйлс гардуулна.

Таваас доош насны тус наадамд урлагийн авьяасаа үзүүлэх сонирхолтой хүүхдүүдийг тусад нь бүртгэн авч, мэндчилгээ өгүүлнэ. 

Ерөнхий зохион байгуулагч: Amazing Grace Mongolian Church

Ерөнхий ивээн тэтгэгч:

Ивээн тэтгэгч хувь хүмүүс: Б. Бүрэнжаргал, Б. Буяннэмэх, Сүрмаа, Эрдэнэтуул, Лхамдулам, Нараа Томпсон,

Ивээн тэтгэгч компани: Мондэ Компани

Мэдээллийн ивээн тэтгэгч: www.MongolMedee.net , www.Orloo.com

Жич: Тус наадмыг ивээн тэтгэх хүсэлтэй хувь хүн, байгууллага компаниудтай хамтран ажиллахдаа бид баяртай байх болно. Наадмын үйл ажиллагааны тухай нэмэлт мэдээллийг болон ивээн тэтгэх хүсэлтэй хүмүүс дээрх имэйл хаягаар буюу 720-435-7000 (Уянга) гэсэн утсаар холбогдоно уу. Бүртгэлийг 303-691-3319 (Пүүгээ) гэсэн утсаар өгч болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.