05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Америкаас ижийдээ бичсэн захидал

Америкт ажиллаж амьдарч сурч буй Монголчуудынхаа дунд “Америкаас ижийдээ бичсэн захидал”-ын анхдугаар уралдааныг 40 хоногийн хугацаатай зарлаж байна.

Эрхэм Та эх нутагтаа хүү охиноо санагалзан суугаа ижийдээ захидал бичээрэй.

Эрхэм Та хамт амьдарч буй ижийдээ сэтгэлийн үгээ дэлгэсэн захидал бичээрэй.

Эрхэм Та алс хол тэнгэрийн орноос таныг ширтэн суугаа ижийдээ хэлж

амжаагүй бүхнээ шивнэн захидал бичээрэй.

Эрхэм Та орчлонгийн жаргал зовлонг хамтдаа туулан амьдралд нэгэн цул

 болон гэрэлтэж яваа ханийнхаа ижийд захидал бичээрэй.

Та ижийдээ захидал бичээрэй!!!

Зорилго: Таны ижийдээ бичсэн захидлаас эх нутгаасаа алсад өсөн торинож буй хүүхэд залуучууд, сурч ажиллаж буй хойч үе маань монгол хүний ижийгээ санах сэтгэл, ижийгээ үгүйлэхийн сайхан, ижийтэйгээ байхын жаргалыг мэдэрч, ижийгээ хайрлах ухаарлыг бага боловч олж авбал бидний зорилго биелнэ.

Шаардлага:

1. Захидлыг зөвхөн монгол хэлээр кирилл үсгээр бичнэ.

2. Захидал бичгийн цаасны 2 нүүрээс илүүгүй байна.

3. Захидал бичигчийн овог нэр, амьдарч буй хот, холбогдох утас, хаяг

    үнэн зөв бичигдсэн байна.

Хугацаа: 2013 оны 4 сарын 1-ээс 5 сарын 10-ний өдөр хүртэл 40 хоног.

шилдэг захидлуудыг вэб-сайтyyдад зөвхөн бичигчийн нэртэйгээр нийтэлнэ. Шалгарсан захидлууд 2013 оны 6 сарын 1-нд Дэнвэр хотноо зохиогдох “Эх үрсийн баярын цэнгүүн”-д уншигдан олны хүртээл болох ба захидал бичигчийг диплом мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

1-р байр нэг - $200

2-р байр нэг - $100

3-р байр хоёр - тус бүр $50

 Захидлыг хүлээн авах e-mail хаяг:   tulga.eejdee@yahoo.com

Шуудангийн хаяг:4225 East Mexico Ave. #901

Denver, CO 80222

Холбогдох утас:(720) 299-9077

(720) 690-7295

зохион байгуулагч: “Тулга” клуб

Дэнвэр хот, 2013 он


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.