04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“БИЙРИЙН ЧИМЭЭ” үзэсгэлэн нээгдлээ

“Мон-Аэл” Монголын соёл урлагийн төвийн дэмжлэгтэйгээр миний “БИЙРИЙН ЧИМЭЭ” уран бүтээлийн үзэсгэлэн, худалдаа өнгөрөгч  7 хоногт буюу 2011 оны 11 дүгээр сар 26-ны Бямба гарагийн 5:30PM цагаас Денвэр хотноо  1620 Wazee Street, Denver, CO 80202 хаягт байрлах BD’s Mongolian BBQ зоогийн газарт нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг гаргах нөхцөл, боломжийг бүрдүүлж, зүйл бүрээр дэмжиж, тэтгэсэн Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүн, “Мон-Аэл” Монголын соёл урлагийн төвийн тэргүүн, зураач Мижидийн Цогтсайхан ах болон түүний гэргий Батхишиг эгч, BD’s Mongolian BBQ рестораны менэжер Glen Lind, Sara Blackmoore нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!  Мөн миний уран бүтээлийг дэмжиж, үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн дотны нөхөд Галбадрах ах, Лхамжав ах түүний гэр бүлийнхэн, найз Урангоо, Бямбаа, Зоригоо, эрхэм дүү Амаржин нартаа баярлалаа! Түүнчлэн Лос Анжелэсээс Дэнвэр хүртэл бүтээлүүдээ тээвэрлэхэд тусалсан “MGLBB transportation” компаний захирал Цэнгэл, түүний гэргий Цэнгэл, Дэнвэрт суугаа найзууд нь, менежер Нэри, болон анд найз Ариунаа, Хандаа, Ганаа эгч, алс холоос сэтгэл зүрхээрээ хамт байж байнга дэмжиж байсан уран бүтээлийн анд зураач Төрбурам ах, эрхэм нөхөр Ширчин, Болор, Оюунцэцэг, Мягаа нартаа гялайлаа! Үзэсгэлэнгийн зар, мэдээллийг шуурхай хүргэж тусалсан Orloo.com, lamongols, zamdaan зэрэг сайтын нөхөддөө баярласнаа дахин илэрхийлье!
АНУ-д суугаа бүх Монгол ахан дүүс та бүхэндээ эрүүл энх сайн, сайхныг хүсэн ерөөе!
Үзэсгэлэн дараахь хуваариар 2012 оны 2 сарын 26-ныг дуустал ажиллана.

Ням – Пүрэв 11:00АМ – 10:00РМ
Баасан – Бямба 11:00АМ –11:00РМ

Зохион байгуулагчид:

BD’s Mongolian BBQ

Mon-Ael

Монголын соёл урлагийн төв

утас: (213)925-3785, (303) 338-8344
e-mail: munk@munkhtur.com
Web site: www.munkhtur.com

Зураач Л.Мөнхтөр                 
Лос Анжелес хот               
2011 оны 12 -р сарын 2-ны өдөр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.