04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ-д оршин суугаа Монголчуудын Гар Бөмбөгийн Аврага шалгаруулах Тэмцээн 2012 оны 8 сарын 31-с 9/03-ны хооронд болно.

Америкийн Монголчуудын Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн (АМВАШТ)  Колорадо Мужийн Дэнвэр хотод  2012 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 2-ны хооронд болно.  Тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр ангиллаар явагдана.  Тэмцээний төгсгөлд  БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ – ALL  STAR GAME болно.  

Монголын Волейболын Холбооны (МВХ) Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Бат-Энх,  МВХ-оос  сонгосон   АПУ баг албан ёсоор ирэхээр боллоо.  АПУ багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал эрэгтэй тамирчид: Багийн дасгалжуулагч/ахлагч  Л.Цэрэнгаваа (СМ),  Л. Баатархүрээ (ОУХМ),  С.Амгаабазар (СМ),  Ц.Бат-Энх (СМ),  Т.Отгонбаатар (СМ), Б.Түвшинбат(СМ),
эмэгтэй тамирчид: Багийн дасгалжуулагч/ахлагч Ц.Оюунтуяа (СМ), Б.Болормаа (ОУХМ), Х.Ариунтуяа (СМ), Ц.Бямбасүрэн (СМ), Л.Очгэрэл (СМ), Ч.Оюунгэрэл (СМ), С.Цэцэгмаа (СМ).   

Монголоос  оролцох АПУ баг нь АМВАШТ –ний бүсийн тоглолтонд оролцох боловч тоглолтын амжилт бүртгэгдэхгүй нөхөрсөг тоглолт хийнэ.  Тэмцээний төгсгөлд Америкийн Монголчуудын Волейболын Шилдэг Тамирчдын баруун, зүүн эрэгүүдийн багууд АПУ багтай тойргийн журмаар БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ – ALL STAR GAME хийнэ.

9 дүгээр сарын 1 буюу тэмцээний эхний өдрийн үдэш Колорадо мужийн яруу найраг, уран зохиол сонирхогчдын ТУЛГА Клубээс Монголын АПУ багийн нэрэмжит Үдшийн Цэнгүүн зохион байгуулна. Цэнгүүний үеэр 2011 оны Америкийн Монголчуудын Уран Үгсийн Чуулганы тэргүүн байрын шагналтанууд уран уншлага уншихаас гадна ая дууны мэндчилгээ дэвшүүлж, бүжин цэнгэн хөгжилдөнө.  

Тэмцээний техникийн зөвлөлгөөн (8/31/12-нд 20:00 цагаас), ТУЛГА Клубын Үдшийн Цэнгүүн (9/1/12-нд 20:00-01:30 цагт), Тэмцээний хаалтын ажиллагаа (09/02/12-нд 20:00-01:30 цагт) тэмцээнд оролцогчдын байрлаж буй Crowne Plaza Denver Downtown зочид буудалд болно. Мөн Crowne Plaza Denver Downtown зочид буудал нь тэмцээн болох University of Colorado Denver газар хоёрын хоорондын зай нь 1.3 мile, 5 минут машинаар, 15 минут явганаар болно.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/ITCMVC  болон www.facebook.com/colomongols , (720) 252-0800 (зохион байгуулалт),  (303) 667-1603 (баг тамирчид) холбогдож авна уу.  Тэмцээнд оролцох багийн мэдүүллэгийг 8/25/12 дотор ikhtalvolleyballclub@yahoo.com  эмайл хаягаар явуулна уу. Тэмцээний техникийн зөвлөлийн хуралдаан 8/31/12 нд 20:00 цагаас Crowne Plaza зочид буудалд болно. Багийн ахлагч эсвэл багийн төлөөлөл энэ хуралдаанд багийн мэдүүлэг, хураамж  $300 хамт заавал ирнэ үү.  

Тэмцээн болох газар                 Зочид буудал
University of Colorado Denver            Crowne Plaza Hotel Denver Downtown
Campus Recreation Center at Aurora         1450 Glenarm Pl, Denver CO 80202
1255 W 10th St Mall                    Tel: 1 888-233-9527
Denver, CO 80217                     Code: USA Mongols
                            Үнэ: 1 өрөө $89 (2-4 хүн орж болно)
                            htpp://www.crowneplaza.com/denver

Hotel online booking доорхи хаягийг дарна уу.

https://resweb.passkey.com/Resweb.do?mode=welcome_ei_new&eventID=9963227&utm_source=3133&utm_medium=email&utm_campaign=16641437


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.