04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Денвер хотод болсон Хөл бөмбөгийн тэмцээнээр хоёр тамирчин Спортын Мастер цол хүртлээ.

2009 оны Монголчуудын авaрга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээн Дeнвeр хотноо 5 сарын 23, 24 өдрүүдэд болж амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Нийт 9 баг энэ жилийн тэмцээнд оролцсоноос Вашингтон ДС-гээс 2 баг, Лос-Анжелос 1, Сан Франциско 2, Сиатлаас Мон-Юнайтед 1, Чикаго Аргамаг 1, Денверийн 2 баг тус бүр хүчээ сорьсон билээ.

Денверийн ''Алтан бөмбөг'' баг алтан медаль болон шилжин явах цомын эздээр тодрон Сиатл хотын Мон-Юнайтед мөнгөн медаль авч Вашингтон ДС хотоос оролцсон Чулуу баг хүрэл медалийн эзэд болсон юм.

- Шилдэг хагас хамгаалагчаар Алтан бөмбөг багийн тамирчин Мягмарсүрэн
- Шилдэг хамгаалан тоглогч Рэнцэнсамбуу тодорсоноор баяр дээр баяр нэмж уг тамирчинг Монголын хөл бөмбөгийн холбооноос Спортын мастер цолоор шагналаа
- Шилдэг хаалгачаар Шонхор багийн Ганбаатар
- Шилдэг довтлогчоор Алтан Бөмбөг багийн тамирчин Батболд нийт тэмцээний турш 8 гоол хийж энэ удаад тэргүүлсэн

"Замдаан" сэтгүүлээс уламжлал болгон өгдөг "Шилдэг өсөх ирээдүйтэй залуу тамирчин" тусгай шагналын эзнээр Сиатл хотын Мон-Юнайтед багийн тамирчин Бэхбат тодорч шагналыг гардан авсан юм.

2009 оны Монголчуудын авaрга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээний Шилдгийн шилдэг тамирчнаар Алтан бөмбөг багийн хаалгач Мөнхболд

Таван цагираг сонины сэтгүүлч тамирчин Түвшин энэ өдөр Монголын хөл бөмбөгийн холбооноос Спортын мастер цолоор шагнуулсан 2 дахь тамирчин байлаа. Ийнхүү хоёр спортын мастер шинээр төрсөн сайхан тэмцээн Денвер хотноо болж өнгөрлөө.

Ивээн тэтгэсэн байгууллагууд болон хувь хүмүүс:

Колорадо Монголчуудын холбоо
УБ кафе
City Night Сэтгүүл
Бамбар LLC
Air Bridge LLC
Soil Trade LLC
Цогтгэрэл
Батцэнгэл болон бусад зохион байгууллахад хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.

{gallery}fotomedee/soccer2009{/gallery}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.