04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Б.Обама Колорадагийн гамшигт өртсөн газарт очжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түймрийн гамшигт өртөөд байгаа Колорада мужид зочиллоо. Тэрбээр гал унтраах аврах багийн ажилчид болон хүрэлцэн ирэгсэдтэй уулзаж, гамшгийг арилгах талаар ярилцсан байна. Колорада дахь түймрээс 350 гаруй байшин шатаж, нэг хүн амиа алдан, 35 гаруй мянган хүн орон гэрээ орхин нүүсэн юм. Б.Обама “Бидэнд энэ түймэртэй тэмцэх арга зам хэрэгтэй. Энэхүү гамшиг Колорада мужид гарч байгаагүй хамгийн аймшигтай түймэр болж байна.

 

 

Ахин түймэр дэгдэж болзошгүй учир бид амарч болохгүй. Бидэнд хийх зүйл маш их байна” хэмээжээ. Гурван долоо хоногийн өмнөөс тус мужийн Канюон ойгоос гал дүрэлзэж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 70 квадрат километр талбайг хамарсан байна. 1200 гал унтраах, аврах багийн ажилчид түймрийн эсрэг ажилласан бөгөөд галын шалтгаан албан ёсоор гараагүй ч хаврын улиралтай холбон тайлбарлаж байгаа юм. Тус мужийн ойн газраас галын аюул долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх магадлалтайг хэлж байна.

 

Монголын Мэдээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.