04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Киноны үеэр 14 хүн амиа алдлаа

“The Dark Knight Rises”  киноны үеэр нэгэн залуу үзэгчдийн танхимд гарах хаалгаар орж ирээд эхлээд утаа гаргагч шидээд араас нь буугаар шүршиж эхэлсэн байна. Үзэгчид эхэн үедээ бүрэн хуяглаж, (утааны маск?)маск өмссөн этгээдийг орж ирэхэд киноны танилцуулганы хэсэг эсвэл зүгээр л хошигнол гэж бодож байсан боловч толгой дээгүүр нь өнгөрөх сум ард нь сууж байсан хэн нэгний толгойд тусах үед үнэхээр балмагдаж цочролд орцгоожээ. ABC –н мэдээлж буйгаар доод тал нь 14 (CNN 12) хүн амь үрэгдэж 50 гаруй хүн гэмтэл авсан байна. (Цагдаагийн мэдэгдлээр 71 хүн буудуулснаас 12 нь амь үрэгдсэн) Уг хядлага Aurora, Colorado –н кино театрт болжээ.

120720043140-holmes-colorado-suspect-horizontal-galleryСэжигтнээр James Holmes гэх 24 настай залуу татагдаад байгаа юм байна. Тэдний гэр лүү цагдаа нар хүч ашиглан цонхоор нь нэвтрэн орж баривчилсан байна. Одоогоор сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Зарим хүний мэдээллэж буйгаар гэмт этгээд киноны Жокер –н дүртэй байсан гэнэ. Цагдаагийнхны мэдээллэж буйгаар гэмэт этгээд нэг биш бүр 3 буутай байжээ. Rifle буюу автомат буу, Shotgun буюу цацардаг буу, мөн 14 калибрын гар буутай байсан байна.

Одоогоор хэн нэг нь киног эсвэл зэвсэгийг хориглох талаар яриагүй байгаа хэдий ч Франц, Парис -д нээлтээ хийх байсан уг киноны тов цуцлагдсан байна. (AP)

Энэ явдлын улмаас Барак Обама Флорида -д хийх байсан сонгуулийн ажлаа цуцалсан бөгөөд уг үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр манай охин ч мөн адил уг киног үзэхийг хүсч байсан Охин маань тэнд байсан бол яана, одоо бол Мишел бид 2 охиноо бусад Америк гэр бүлүүдийн адил гэрт үлдээхээр шийдсэн. Харин одоо хүүхдээ алдсан эцэг эхүүдэд сэтгэлийн дэм өгцгөөе гэжээ.

http://www.youtube.com/watch?v=3rwiBKhAI_o http://www.youtube.com/watch?v=pHaOOrfhEtA http://www.youtube.com/watch?v=9OVM9Nx3eQQ http://www.youtube.com/watch?v=al0qHa1xj4Q http://edition.cnn.com/2012/07/20/us/colorado-theater-scene/index.html?hpt=hp_c1


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.