04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Денверийн ''Алтан бөмбөг'' алт авлаа

Монголчуудын авaрга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээн Дeнвeр хотноо 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Нийт 9 баг энэ жилийн тэмцээнд оролцож байгаагаас Вашингтон ДС-гээс 2 баг, Лос-Анжелос 1, Сан Франциско 2, Сиатл Юнитэд 1, Чикаго Аргамаг 1, Денверийн 2 баг тус бүр хүчээ сорихоор ирсэн билээ. Ди Сигийн ''Чулуу'' баг Сан Францискогийн ''Шонхор'' багтай тоглоод ''Чулуу'' багийн тамирчин Батзориг сүүлийн 2-р үед 1 гооль хийж 1:0-н харьцаатайгаар хожин хүрэл медалийн болзол хангалаа. Алтын төлөө Денверийн ''Алтан бөмбөг'', Сеатлийн ''Юнитэд'' багууд тоглож Денверийн ''Алтан бөмбөг'' алт авлаа. Энэхүү тэмцээн анх Денвер хотод ажиллаж амьдарч буй залуусын санаачлагаар анх 2005 онд Денвер хотноо зохион байгуулагдаж байсан бол энэ жил дахин Денвер хотноо болж байгаагаараа онцлог болж байна.   Зургуудыг дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.

erka_exh-2009_020Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан өдөр гэдэг шиг Монгол оронд маань сонгууль амжилттай явагдаж, Америкийн Монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болохын зэрэгцээ Денвер Улаанбаатар хотууд эгч дүүс хот болсоны билэг тэмдэг болох ТУЛГА хөшөөний нээлт болж байна. Энэ өдөр тал талаас цугларсан Монгол залуус уг арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа нь их бахархууштай билээ.Тулга хөшөө маань 20 feet \7 метр\ өндөртэй  бөгөөд Монгол уран бүтээлчийн  бүтээсэн Америк дахь анхны Монгол  уран баримлын бүтээл  юм. Үүнээс гадна анх удаа Монгол Тулга-ыг ийм том хэмжээгээр хөшөө болгон тэр тусмаа хаа холын Америк улсад босгож байгаагаараа онцлогтой юм.

Уламжлал ёс болгоод байгаа Их Британаас хүүгээ дагуулан ирсэн Хөл бөмбөгийн спортын мастер Буманучрал 3 дахь удаагаа энэхүү тэмцээнд ирж оролцож байна. Энэ удаад тэрээр Сиатл хотын Юнайтэд багт хүүгийнхээ хамтаар тоглож байна.

Эхний өдрийн тойм: Денверээс Алтан бөмбөг баг, Сан Францискогийн Шонхорууд, Вашингтон ДС-н Чулуу, Сиатлийн Юнайтед баг тус тус цойлон гарч өнөөдрийн шөвгийн тоглолтуудыг хийж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.