04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Колорадогийн түймэр хүрээгээ тэлсээр байна

АНУ-ын гал сөнөөгчид Колорадо мужид ассан ой хээрийн түймэртэй хэдэн хоногийн турш тэмцэж байгаа ч, халуун хуурай агаар тэдний ажилд саад болсоор байна. Өнгөрөгч бямба гарагт ассан түймэр хүрээгээ тэлж 190 км квадрат газрыг хамраад байгаа бөгөөд одоогоор түймрийн ердөө 10 хувийг л хяналтандаа аваад байгаа юм байна.

Аль хэдийн суурин газарт орж ирэн, олон айлыг орон гэргүй болгоод байгаа ой хээрийн түймрийг унтраахад мянга гаруй гал сөнөөгч, олон тооны нисдэг тэрэг оролцож байгаа ч, үр дүнд хүрэхгүй байна.

Ойролцоох хот суурингийн оршин суугчид орон гэрээ орхин явж, түр хорогдох газруудад хоног өнгөрүүлж байгаа юм.

Өчигдөр Лаример хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдсан байна.

Дон Лаример хотын оршин суугч хэлэхдээ:

“Жил хагасын өмнө манай байшин түймэрт шатаж байсан. Энэ удаад манай байшингийн гарааш шатчихлаа. хөршүүдийн маань олон байшин энэ түймэрт өртсөн.”

Олон хоногийн турш асч буй түймэрт 62 настай эмэгтэй амиа алджээ. Хотын зарим оршин суугчид түймэртэй тэмцэх ажиллагаанд сайн дураараа оролцож,  гал сөнөөгчдийг усаар хангахын тулд бололцоотой бүхий л зүйлийг хийж байгаа юм.

Түймэр маш их газрыг хамарч, гал сөнөөгчид зөвхөн хэсэгхэн газрыг л хяналтандаа оруулаад байгаа учир, түймрийг бүрэн унтраахад дахин олон хоног зарцуулагдана гэдгийг албаныхан сануулж байгаа юм.

Түймэрт 100 гаруй байшин барилгийг шатаж сүйдсэн хэмээн урьдчилан тооцоолж байгаа ч, одоогоор хохирлын хэмжээг албан ёсоор гаргах боломжгүй байгаа юм байна.

UBS City News Мэдээлж байна


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.