04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Денвер хотод болсон Тулга Хөшөөний нээлтээс хийсэн фото болон видео сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

Тулга хөшөөний нээлт 2009 оны 5 сарын 24-ны өдөр Денвер хотноо болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа элчин зөвлөх Д.Даваасүрэн Вашингтон ДС хотоос оролцож нээлтийн арга хэмжээн дээр үг хэлж Тууз хайчлах Ёслолын ажиллагаанд оролцож энэхүү түүхэн өдрийн гэрч боллоо.

Тус арга хэмжээ 11 цагт товлосон ёсоороо эхлэж Туг залах Ёслолоор эхлэн, урлагийн тоглолтууд болсоноос үүнд:
"Үүлэн бор" Морин хуурч М. Ариунболд
"Халуун элгэн нутаг" Дуучин Г.Төмөр, Хуурч М.Ариунболд
"Цам" бүжиг Бүжигчид Батмөнх, Батхишиг, Эрхис нар
"Уран нугралт" нугараач Т.Дөлгөөн
Тулга хөшөөний талаарх илтгэлүүд тавигдаж
Денвер хотын Монгол Сургуулийн Хүүхдийн Найрал Дууны Мэндчилгээ
Тууз Хайчлах Ёслол
"Говийн Магтаал" Морин хуурч Ниил Лотт
"Буйлган Шарын Явдал" Морин хуурч М. Ариунболд
Шилдэг 4 бөхийн барилдаан тус тус болж нээлтийн ажиллагааг сүрлэг болгож байсан.

Бас түүнчлэн Монгол аарц, бууз, хуушуур, хорхог, айраг, сүүтэй цай, ааруул цагаан идээ элбэг дэлбэг очсон хүмүүсийн эх орноо санагалзах сэтгэлийг дэвтээж өгсөнөөрөө энэхүү арга хэмжээ нь Монголдоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байв.

Денвер хотод болсон Тулга Хөшөөний нээлтээс хийсэн видео сурвалжлагa

tsogoo

 

ДОЛООН МЕТР ТУЛГА ХӨШӨӨ -ний мэдээлэл http://www.orloo.info/component/content/article/15-e/4529-tulga

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.