04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

“Тулга” уран уншлагийн цэнгүүн

Саяхан 2011 оны 10 сарын 8-нд  Дэнвэр хотод  анх удаагаа” Тулга ” уран уншлагийн тэмцээн болж өнгөрлөө. Баруун эргийн зарим хотуудад 2, 3 жилийн өмнөөс уран уншлагийн тэмцээнүүд мэр сэр болж түүнд  олон сайхан залуучууд, уран уншигчид оролцон өөрсдийн авьяас чадвараа уралдуулан  ирсэн байна. Харин энэ удаа Дэнвэрийн  яруу найргийн “Тулга” клуб өөрсдийн клубын гишүүдийнхээ хүч бололцоог дайчлан энэхүү  арга хэмжээг гайхамшигтай сайхан зохион байгуулж олны хүртээл болгож чадлаа.

“Монгол оронд маань үүр цайж, монгол ээж нар маань алс хол суугаа үр хүүхдүүдээ цай сүүнийхээ дээжийг өргөн байгаа яг энэ үед бид энэ цэнгүүнээ эхлэж байна. Анхны ажил гэдэг ямагт алдаа дутагдал дагуулдаг, хэрэв алдаа эндэгдэл гарсан бол биднийг уучлаарай” гэж “Тулга” клубын ахлагч Лхамжав дарууханаар үг хэлж энэхүү “Тулга” нэртэй уран уншлагийн цэнгүүнийг нээлээ.

Ийнхүү эхэлсэн цэнгүүн маань ёстой л баяр хөөр, нулимс, эх орон, ээж ааваа санагалзсан халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрсөн юм. Тэмцээнийг үзэхээр Дэнвэрийн Монголчууд зааланд битүү шавсан байлаа. Манай уншигчид бүгд л эх орон ээж аав ,эмээ өвөөгөө хайрлах тэднийгээ үгүйлэн санасан шүлгүүд уншсан юм. Тэр сайхан шүлгүүдийг нэг дороос олноор нь сонссон үзэгчид маань энд тэндгүй л уйлжь нэг ч хором болов ямагт сэтгэлийнхээ мухарт байдаг хамгийн дуртай газраа очсон болов уу гэж бодогдсон.

unsh2Харь газар хөдөлмөр хийж, ард байгаа ар гэрээ авч яваа хичнээн олон хүний ээж аав, ах эгч, дүү нар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэв дээ. Ийм үе л харь газар ажил хийж яваа хүмүүсийн хамгийн хүнд хэцүү үе байдаг. Хамгийн сүүлчийн мөчид нь хүртэл гэртээ харих боломж  бидэнд байдаггүй. Яагаад эх орон маань 2 саяхан хүн амаа ингэж амьдруулж байна аа?. Өнөөдөр үнэнч шударга яваагаараа ядуу хүмүүс хохирч, хэн нь овсгоо гаргаж худал хэлж мөнгө завшсан нь баян чинээлэг амьдрах амьдралын зүй тогтолтой  монгол оронд амьдрах арга байна уу?

unsh3

 

Бид баян  тарган амьдрах гээгүй зүгээр л  жирийн хүний амьдралаар аав ээж, ах дүү нартайгаа жаргал зовлонгоо хуваалцан ядарсан ч баярласан ч хамтдаа байх юмсан,  хөгшин аав ээжийнхээ дэргэд нь байж, үхэхийн үед толгойг нь түших юмсан. Бид зөвхөн өөрсдийгөө бодоод байгаа юм биш ээ.  Яваад өгье гэтэл эндээс явуулдаг хэдэн төгрөг хөл тушдаг, энд байгаа сайн сайхан боломжууд сэтгэл уядаг.

Сэтгэлийн зовлон гэдэг тийм амархан арилахгүй юм. Сайхан шүлэг сонсоод уйлахгүй байхын арга алга. Нусаа гоожтол ,хоолойгоо сөөтөл уйлах юмсан. Эх орон ,ээж ааваа, ах дүү нарыгаа ямар их санана вээ. Нүцгэн толгодтой талаа ямар их санана вэ. Гандан шарласан талаа ямар их санана вэ,……………таныгаа ямар их санана вэ.

Ээж ээ , та хүүдээ гомдоогүй биз

Хүү чинь уул өргөж таныхаа ачыг хариулах

Урт холын бодлын тэнд л дараатай яваа шүү, гээд л бэтгэрсэн сэтгэлээ эхийнхээ ачыг харүулж чадаагүй сэтгэлээ хуурсаар л явна. За яахав нэг л сайхан нартай өдөр гэртээ харина аа.

Хайрт эх орон, аав ээж нар минь жаахан л хүлээ. Бид та нар луугаа  яарч явна. Тэмцээний завсарлагаанаар уйлаад нүд нь улайсан хүмүүс энд тэндгүй л ээж рүүгээ, аав руугаа, ах дүү нар луугаа залгаж ярьж харагдана. Зарим нь нүдэндээ нулимстай эх нутаг руугаа харина аа гэж нэгийг ухаарсан бололтой ярьж харагдана.Энэ л энэ цэнгүүний утга учир байна гэж би бодлоо. Хүн хэлэхээс нааш мэддэггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг үг байдаг. Та нарыгаа сэтгэлдээ үргэлж тээж байгаа хүү чинь охин чинь удахгүй та нартаа очино оо.

Сайхан мэдрэмжийг бидэнд амтлуулсан уран уншигчид та нартаа баярлалаа. Сайхан шүлэг бичсэн агуу зохиолчиддоо баярлалаа.

Тэмцээнд 20 уран уншигчид өрсөлдсөнөөс Б. Батхишиг-1 байр, М.Эрдэнэбат-2 байр, Намуунбайгаль-3 байранд шалгарч Нарангэрэл, Хишигжаргал, Отгонбаяр нар тус тус тусгай байруудыг эзэллээ.

 

” Тулга” клубын хамт олондоо цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье!!!

Нийтлэл бичсэн: Хишгээ www.hilitehead.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.