04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ДОЛООН МЕТР ТУЛГА ХӨШӨӨ ДEНВEРТ

Тулга хөшөөний маань нээлт удахгүй 5 сарын 24-нд болох гэж байна. Улаанбаатар Дeнвер хотууд эгч дүү болоод даруй 5 жил өнгөрчээ.  Эгч дүү хотууд болсныг тэмдэглэн Дeнверийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнг тэр хотынх нь нэрээр нэрлэж мөнхрүүлдэг сайхан уламжлал Дeнвер хотод байдаг бөгөөд 2004 онд Lowry дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар Хотын Парк гэж нэрлэсэн билээ.
2005 он гарч Монголын Тулгар Төр байгуулагдсаны 800-н жилийн их ойн  баярын уур амьсгал орж эхэлсэн 1 сард Монголчуудын Холбооны Удирдах Зөвлөлийн хурал болж Удирдах Зөвлөлийн идэвхитэй гишүүн, зураач Цогтсайханаас 800-н жилийнхээ ойд зориулан, мөн Улаанбаатар Хотын Паркдаа   Монголоо гэсэн нэг дурсгалт зүйлтэй болбол яасан юм бэ гэсэн санааг гаргав. Ингээд зураач маань хөшөөнийхөө дүр хэвийг олох аянд гарч улмаар Монгол гэрийн гал голомт болсон тулгa-ыг сонгожээ.

Америкийн газар нутгийг монгол гэрээ гэж үзвэл Солорадо Денвер нь яг л гэрийн дотор тулга байрлах төвд орших ба бидний анхны  монголчууд  нүүдэллэн ирж гэрээ барин ,тулгаа зоон галаа бадраан үр хүүхдүүдээ төрүүлж өсгөн, сурч боловсрон,ажиллаж хөдөлмөрлөж амьдарч байгаа бөгөөд улмаар  хойч үеийнхэн маань  бидний тулгандаа асаасан галыг үргэлж өөдөө, өөдрөгөөр асааж явах сайхан бэлэгдэлийг энэ хөшөө маань агуулсан юм.
erka_exh-2009_019Цогтсайхан энэ санаагаа Монголчуудын Холбоо болон Улаанбаатар Денвер Эгч Дүү Хотуудын Зөвлөлд \УДЭДУЗ\ танилцуулж бүрэн дэмжлэгийг авлаа. 2006 онд Монголчуудын Холбоо төслийг хэрэгжүүлэх "Тулга" багийг бүрдүүлэн үүнд 2006 оны Холбооны  Ерөнхийлөгч  Наранзул, Холбооны Дэд Ерөнхийлөгч Золзаяа, хөшөөний автор Цогтсайхан нарыг сонгов. Ингээд төслийг хэрэгжүүлэх ажил ундарч эхлэв.  
Хандив босгох  анхны алхам Денверийн монголчуудаас эхлэн, нийт $2,084 цугларав."Тулга" баг нь 2007-2009 оны 5 сар хүртэл Денвер хотын Public Arts Programm,Denver Office of Parks & Recreation,Lowry дүүрэг, Lowry Foundation зэрэг хотын олон нийтийн байгууллагуудын шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн төслөө батлуулж ,гэрээгээ авахаас гадна хөрөнгө босгох талаар чадах бүх зүйлээ хийсээр ирсэн билээ.

 

 

 

2007 оны 5 сард  Монгол Улсын Их Хурлын 2 гишүүдтэй  Тулга багийнхан  цаг авч уулзан Тулга төслөө танилцуулан Монголоос хөрөнгө мөнгөний дэмжлэгийг хүссэн юм. Гишүүд төслийг дэмжиж, хотоос үгүй юмаа гэхэд 800 санд хандаж болох тухай санааг гаргасан боловч  хүсэлт маань яваандаа бүтээгүй юм.  Мөн энэ ондоо Тулга хөшөө маань сүндэрлэх Lowry дүүргийн иргэдийн төлөөлөгчидөд "Тулга" багийнхан Монголын тухай, монгол хүмүүсийн ахуй хэрэглээ,зан заншилын тухай video танилцуулга  хийж , улмаар тус дүүргийн иргэдээс хөшөөгөө 2 дахин томруулах хүсэлтийг хүлээн авч Тулга хөшөө маань 20 feet \7 метр\ өндөртэй  сүндэрлэн босохоор болсон юм.

Тулга хөшөө маань  Монгол уран бүтээлчийн  бүтээсэн Америк дахь анхны   Монгол  уран баримлын бүтээл  юм. Үүнээс гадна анх удаа Монгол Тулга-ыг ийм том хэмжээгээр хөшөө болгон тэр тусмаа хаа холын Америк улсад босгож байгаагаараа онцлогтой.

Биднийг энэ хөшөөгөө босгоход  хөрөнгө  мөнгөний дэмжлэгэ туслалцаа үзүүлсэн Kohn Family Foundation, Lowry Foundation, Wagner Asia, Fognani & Faught компани, зураач Цогтсайхан,  Richard Hoffman, Jim & Mary Lee, Marilee Hegarty, Ward & Kary Polzan, Mayfair паркын  хөршүүд, Anita Hinsdale, болон хандив өгсөн бүх монголчууддаа ( Seattle-н монголчууд) баярласан талархасанаа илэрхийлье.  Дээрхи компани хувь хүмүүсийн  хандивийг доор хувиар үзүүлэв.
85%-н Aмерикийн албан байгууллага, компани, сангуудаас
10 % -н Монгол хувь хүмүүсээс
5 % -н Америк хувь хүмүүсээс

"Тулга" багийн хамт олон

Дэнвэр, Колорадо. 2009 он.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.