02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Лос Анжелест Монгол Номын Сан ажиллана

Эх хэлээрээ ном, зохиол уншиж Монголын соёл, түүх, уламжлалаасаа суралцах хэрэгцээ, шаардлагыг хангах, энэ чиглэлийн үйлчилгээ явуулах санал, санаачлагыг дэмжих зорилгоор Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан "Монгол Номын Сан" ажиллуулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Номын сангийн анхны эх үүсвэр (номын фонд)-г дараахь байдлаар бүрдүүлэх юм.

1. Монгол ном, соёлоо дээдлэн уншиж, судалж, цуглуулдаг Д.Алтанхуягийн гэр бүлийн номын санд байгаа Монголын зохиолчдын туурвисан зохиол бүтээл, сэтгүүлүүд

2. Монголын Утга зохиол, урлаг соёлоо дээдлэн уншиж,судалж, сонирхдог та бүхний гар дамжуулан унших дуртай номуудын хандив

3. Монголчууддаа уран бүтээл, зохиолоо сурталчлах сонирхолтой эх орондоо болон гадаад оронд суугаа зохиолч, уран бүтээлчид, монголын утга зохиол, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг байгууллагуудын зохиол бүтээлийн хувиуд, Түүнчлэн Лос Анжелесийн Монгол Номын сангийн үйл ажиллагааг дэмжиж буй бусад Монголын болон бусад орны байгууллага хувь хүмүүсийн дэмжлэг туслалцааг авч номын фонд, номын сангийн үйл ажиллагааг эхлүүлэн бэхжүүлэх..,

Эрхэм хүндэт Монголчуудаа Хаа холын нутагт хамтран нэгдэж Монгол оюуны өргөө-Монгол Номын сан босгоцгооё. Та бүхнийг өөрийн зохиол бүтээл, гар дээр байгаа Монгол номоосоо хандивлан, Монгол номоо авч уншин Лос Анжелесийн "Монгол Номын Сан"-г дэмжихийг уриалж байна. Лос Анжелесийн Монгол Номын сангийн нээлт 2009 оны 2 сарын 22-ны Ням гаригийн 11 am цагаас 3130 Wilshire blvd LA, CA 90010, (California International University) дээр болно. Номын сангийн нээлтэнд зориулан 1. Лос Анжелесийн Монгол Номын Сан нээх ёслол, ном цуглуулах Хандивын арга хэмжээ зохион байгуулах тул та бүхэн өөрсдийн гар дээрх Монгол номуудаа хандивлахыг уриалж байна. Номын хандив цуглуулах ажил зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй тул та энэ арга хэмжээний өмнө, хойно хүссэн үедээ бидэнтэй холбогдож номоо өгч болно.

Номын санд ном хандивлах болон энэ талаар асууж тодруулах зүйл гарвал (310) 938 8295, (323) 469 3356 дугаарт холбогдоорой. Номын хандив өгсөн хүн бүрт дурсгалын зүйл гардуулна. Мөн Ном хандивласан хүмүүсийг талаар нийтэд мэдээлж сурталчилна. Номын санг хэрхэн хөтлөн явуулах, ном ашиглах нөхцлийн талаар Номын сангийн нээлтийн үеэр дэлгэрэнгүй танилцуулна. 2. "Утгын чимэг LA" богино өгүүллэгийн уран уншлагын тэмцээн болно. Тэмцээнд оролцохдоо өөрийн болон бусдын зохиосон ямар ч өгүүллэгийн уншиж болох бөгөөд өгүүллэгийн гол санаа, дүрийг хэр сайн гаргасан ур чадварыг нь үнэлж уран уншигчыг шалгаруулна. Оролцох хүмүүс bolooroodorj@gmail email болон (213) 440 4320 утсаар холбоо барьж 2 сарын 18-ны дотор бүртгүүлнэ үү. Бүртүүлэхдээ: • Тэмцээнд оролцох хүний товч танилцуулга, харилцах утас, E-mail • Тэмцээнд унших өгүүллэгийн болон зохиогчийн нэр зэргийг өгнө үү.

Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.