01 сарын 24, Баасан
°C
USD 2,749.24
USD 2,749.24
EUR 3,048.77
JPY 25.08
GBP 3,614.15
RUB 44.38
CNY 396.68
KRW 2.35

Монгол наадам, Лос Анжелес-2015

Наадам эхлэхэд ердөө 7-хон хоног үлдлээ.

Энэ жилийн наадам
Griffith Park

4400 Crystal Springs Dr.
Los Angeles, CA 90027 дээр 7 сарын 12-ны өглөө 11:00 цагт эхэлж, 4:00рм цагт өндөрлөнө.

Баяр Наадмын Хөтөлбөр.

1. Нээлт 11:00 аm
Монгол Улсын төрийн далбаа залах, төрийн дуулал эгшиглүүлэх ёслол.
Уртын дуу, морин хуур, бүжиг, сүүн цацалтай ерөөлөөс бүрдсэн үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолт.

2. Тэмцээн, уралдаан, сугалаа, худалдаа, үйлчилгээ 12:00 pm-16:00 pm
- Үндэсний бөхийн барилдаан:
насанд хүрэгчид болон 5-9, 10-13 насны хүүхдийн барилдаан
- Бүх насны хүүхдүүдийн дунд "Би Монгол Хүн" сэдэвт гар зургийн уралдаан. Оролцсон хүүхэд бүрт бэлэгтэй. Шалгарсан зургуудыг 1, 2, 3-р байр эзлүүлж, тусгайлан шагнаж урамшуулна. Зураг нь наадмын талбайд, А4 хэмжээний цаасан дээр, хар зураг, усан будаг, өнгийн харандаа, пастель зэрэг бүхий л аргаар зурж болно.
- Олс таталтын тэмцээн:
эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 ангилалтай, нас харгалзахгүй
- Дээлтэй монгол- үндэсний, сайхан хувцастан шалгаруулна.
насны ангилалгүй.
- Шагайн харваа.

3. Тоглоом, наадгай
Хүүхдүүдэд зориулсан Жамп Хаус наадмын турш ажиллана.

4. Наадмын тасалбар, хураамж, төлбөр
Наадмын тасалбар 5 доллар. Таны авсан тасалбарын дугаараар ДБН Кариер компанийн нэрэмжит хонжворт сугалаа явуулж, $1000-ын бэлэн хонжворын эзэн, энэ жилийн хамгийн азтай хүнийг шалгаруулна. Энэ жилийн баяр наадмын бичлэг Монгол ТВ-ээр гарна.

Наадмын бэлтгэл ажилд тусалж, хандив өргөсөн:
Боргил ХХК
ДБН кариер инкорпорэйтэд
Коко грүпп корпорэйшн
эМ Жи Ложистик ХХК
Тэс ХХК
Жон'с авто сэлбэг
Монгол Номын Сан
Гоулдэн Монголиан Ресторан
Шинэчлэл Христийн цуглаан болон хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Наадмын орой 7:00pm цагаас "Монгол Наадам" дээвэр дээрх үдэшлэгтэй.

Хаяг:
659 S. Westmoreland Ave,
Los Angeles, CA 90005
Та бүхэн баяр наадмыг ивээн тэтгэх, хандив өргөх бол Ж.Мөнх-Эрдэнэ 310-933-7299, Т.Лхагва 916-947-8603, худалдаа үйлчилгээний эрх, хураамж, майхны хураамж, тасалбарын талаар Б.Ариунаа 323-404-7273, уралдаан, тэмцээнд бүртгэлийн талаар Б.Бат-Эрдэнэ 213-925-5373 нартай тус тус холбогдоно уу.

20150706-009

Мөн баяр наадмын үйл ажиллагааг дэмжиж, талбайд сайн дураараа ажиллах хүмүүсийг бүртгэж байна.
Нар, хур тэгширсэн зуны сайханд, эрхэм ёс, эв найр зохирч, дуу хуур, бүжиг наадам хослон, айраг цагаа, амтат хуушуур, идээ унд бялхан жилдээ ганцхан болдог, хийморь сэргээсэн монгол наадмаар хотол олноороо сайхан наадаарай!

Лос Анжелесийн Монголчуудын Холбоо

2015 оны 7 сарын 4

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
“ИД ШИДИЙН ОРОН -1” ба  “ИД ШИДИЙН ОРОН-2” \Монголын тэмдэглэлүүд-3\
Ч.Ганжавхлан болон түүний нѳхдийн үүсгэн байгуулсан “Лантуун дохио” ТББ ын Монголын ѳнѳѳгийн нийгэмд хүмүүнлэгийн талаасаа бүтээсэн хамгийн бодит бүтээн байгуулалт бол “Ид шидийн орон” 1, 2 мѳн. Саарал нийгмийн итгэл алдарсан сүүдэр дор улстѳр болон шашнаас ангид, залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн гэрэл гэгээ түгээн байж бүтээсэн гэдгээрээ үнэ цэнэтэй байгууламжууд. Шинэ оны хоёр дахь ѳдѳр Ч.Ганжавхлан бид гурав энэ байгууламжуудыг зорин очиж танилцав. Сошиал орон зайд авч байсан мэдээлэл дээрээ үндэслэн бодож байсан тѳсѳѳлѳл минь бодит байдал дээр огт ѳѳр байсан юм. 1.     ИД ШИДИЙН АНХНЫ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.