08 сарын 22, Пүрэв
°C
USD 2,673.17
USD 2,673.17
EUR 2,965.21
JPY 25.09
GBP 3,245.36
RUB 40.38
CNY 378.65
KRW 2.22

УРИАЛГА

Монголчууд бид хэзээнээсээ уран зохиолын баялаг өв уламжлал, сэрэл мэдрэмж, бичгийн их соёлтой ард түмэн. Монгол хэл маань чихнээ чимэг болсон сонсголонтой яруу агаад яндашгүй далай мэт арвин үгийн сантай, буурал түүхийн нүүдэлд бусдад уусаагүй тусгаар тогнолын маань нэгэн үнэт баталгаа билээ.
Нэн эртний түүхт бичиг соёл, уран зохиол, уламжлал, зан заншил маань хоёр нийгэм халалцсан түүхэн цаг үеэс хойш холыг зорьж хөвөрсөн Монголчуудын нүүдлийн урт замд ч гээгдэж балрахын учиргүй, эрхэмлэн хадгалж ирээдүй хойчдоо үлдээх учиртай оюуны үнэт өв юм. Бидний хэсэг нөхөд нийлэн АНУ-д аж төрөн суугаа зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчдээ дэмжих, тэдний уран бүтээлийг сурталчлах, шинэ залуу уран бүтээлчдийг нээж гаргах, хэл, бичиг соёлоо хойч үедээ таниулан өвлүүлэх, уран уншдаг, утга зохиолд шимтэн дурладаг хэн бүхнийг нэгэн дээвэр дор нэгтгэн тодорхой бодит ажлуудыг хийж бүтээх зорилгоор Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгийг албан ёсоор үүсгэн байгуулав.

Монголын зохиолчдын эвлэлээс бидний энэхүү санаачилгыг дэмжиж салбар зөвлөлийн статус олгон тамга тэмдгээ гардуулан өгч батламжилжсан билээ. Цэрэггүй жанжин гэж байдаггүйн адил уншигч, дэмжигчгүй уран зохиол гэж үгүй. Бидний шинэ тулгар үүсгэсэн ажилд уншигч, дэмжигч, утга зохиолд шимтэн дурлагч хүмүүсийн оролцоо, тус дэм ус агаар мэт хэрэгтэй байна.  
          АМУЗН гишүүд, дэмжигчдийн дэмжлэгт тулгуурлан олон нийтэд нээлттэй үйлчилдэг, бие даасан, ашгийн бус байгууллага юм. Зохион байгуулах хурлаараа баталсан дүрмийн дагуу АМУЗН-ийн гишүүнчлэлийн хэлбэр болон дэмжигчийн хувиар манай үйл ажиллагаанд оролцох боломжтой. Хүссэн хэнд ч манай үүд хаалга нээлттэй байх болно.
АМУЗН-ийн гишүүнээр элсэх нь:
-Монгол утга зохиол, хэл, бичиг соёлоо сурах, сурталчлах, өвлүүлэх их үйлст өөрийн хувь нэмрийг оруулах
-АМУЗН-ийн үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих
-АМУЗН-ээс зохиох аливаа арга хэмжээ, номын худалдаанд хөнгөлөлт эдлэх
-Уран зохиолын ертөнцийн шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авах
-Утга зохиолд дуртай, ижил сонирхол бүхий хүмүүстэй холбогдон нөхөрлөх, санал бодлоо солилцох...зэрэг олон талын ач холбогдолтой.

АМУЗН-ийн гишүүд дараах эрх, үүрэгтэй байна.
Үүнд:
-Нийгэмлэгийн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох
-Зохиол бүтээл туурвих талаар нийгэмлэгийн бүх талын дэмжлэг авах, зохиол бүтээлээ хэвлүүлэх, сурталчлах, шагнал урамшилд нэр дэвшүүлэх, зохиол бүтээлийн зохиогчийн эрхээ хамгаалуулахад туслалцаа авах
-Утга зохиолын сургалт, сурталчилгаанд оролцох, эрхлэн явуулах, хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх
- Нийгэмлэгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах, санал өгөх
-Нийгэмлэгийн дүрмийн өөрчлөлтийн талаар санал гаргах, хэлэлцэхэд оролцох
-Нийгэмлэгийн гишүүний татвар тогтмол төлөх (жилд нэг удаа $30 доллар төлнө)
Бид нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллага учраас гишүүдийн маань татвар хураамж манай нийгэмлэгийн санхүүгийн үлэмжхэн хувийг бүрдүүлэх учиртай юм.

Утга зохиолд шимтэн дурлагч, элэг сэтгэлтэй та бүхнийг Америк дахь Монголчуудын Утга зохиолын Нийгэмлэгтээ гишүүнээр элсч, бидний эхлүүлсэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж, урин залж байна!

Мөн манай нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, ивээн тэтгэх, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс, бизнесийн байгууллагад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.  Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу.
е-mail: amuzn@yahoo.com
Утас: (708)-928-0086
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/groups/amuzn

Та бүхнийг эгшиглэнт Янжинлхам бурхан ивээх болтугай!

Хүндэтгэсэн: Америк дахь Монголчуудын Утга зохиолын Нийгэмлэгийн тэргүүн, яруу найрагч Өлзийбатын Пүрэвсүрэн

2013 оны 12 сарын 10, Чикаго хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл,
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.