04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Монгол Сургуульд Сумогийн бөхчүүд зочлов

Японы  мэргэжлийн сумогийн  их аварга Д.Дагвадорж,  Д.Даваажаргал  тэргүүтэй Монгол бөхчүүд   MGL Academy Лос Анжелoсын Mонгол сургуульд зочиллоо.
           
Энэхүү уулзалтыг Монгол хүний авьяас чадварын гайхамшигийг   АНУ-д өсч торниж  байгаа хүүхдүүддээ  таниулах, Монгол орноо гэсэн үзэл санаа,бахархал төлөвшихэд нь хувь нэмэр  болох зорилгоор  зохион  байгуулсан гэнэ. Сумогийн анхдагчдын нэг  Цэвэгням,  Аса Дашням нар  Англи аялгатай уншиж буй Монгол хүүхдийг өхөөрдөж Их  аварга  Даваажаргал  хүүхдүүдийн дунд  сууж А, Б уншиж,  New week  хичээл заадаг  John  өчигдөр болсон Бейсбаллын тоглолтын анхны  бөмбөг  шидсэн  бөх  гэж танимхайран энд  тэндгүй найрсаг  дотно яриа өрнөлөө. 
                                  
  


LAsumo08-1.jpg

LAsumo08-2.jpg

LAsumo08-3.jpg

Аргалын утаа боргилсон малчны гэр төрсөн би 
Атар хээр нутгаа  өлгий минь гэж боддог
гээд л  Самбуугийн Мөнхбат  дуржигнуулж,  Амарсанаагийн Эрдэнэ Очир, Даваадоржийн  Энхсайхан,  Ганболдын Жулиа гэх олон жаалууд Цагаан толгойгоо  үзэж дуусаад уншиж чадаж  байгаагаа харуулж, Англи хэлний ангид Мөнгөнчимэг  сургуульд юу  сурч байгаагаа   Монголоор,  харин News week  ангид Манлай  хичээл хэр сонирхолтой байдаг болон багшийнхаа тухай англиар яриад  Сумогийн  ах нараа анги ангидаа угтав.

Сумогийн Их аварга Д.Дагвадорж  “Өсөхөөс  сурсан үндэсний  хэл мартаж болохгүй соёл гэдэг. Эх орноосоо  алс хол өсч торниж  байгаа  хүүхэд багачууддаа  эх  хэл, түүх соёлоо зааж сургаж  байгаа  буянтай  сайхан ажлаа улам өргөжүүлээрэй”  хэмээн  3000 доллар  хандивлалаа.   
Ингээд  мэргэжлийн Сумогийн  алдарт бөхчүүд маань хүсэл зорилготой түүндээ хүрэхийн төлөөнөө  хичээн ажиллахыг бяцхан дүү нартаа  зөвлөж,  Монгол жаалуудаа ар, өвөр, тэвэртээ  багтаан  дурсгалын  зураг авахуулснаар  энэхүү арга хэмжээ   өндөрлөв.
                                              
О.Энхнасан
Лос Анжелес хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.