04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ - 2014” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

Америкийн Баруун Эргийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ-2014” тэмцээн 2014 оны 10 сарын 26-ны Ням гарагийн өглөөний 10 цагаас эхлэх тул Америкт суугаа монгол туургатны хөл бөмбөгийн хорхойтнууд та бүхнийг өөрсдийн багаа бүрдүүлэн оролцохыг урьж, уриалж байна.
 Багийн нийт бүрэлдэхүүн 10 хүнтэй байна. Баг тус бүр талбайд 8 тоглогчтой гарна. Тоглолт багасгасан хэмжээтэй, задгай талбайд болно.


Тэмцээнийг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, Бэй Ареагийн Хөл бөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж, ачаа тээврийн Боргил-корпораци ивээн тэтгэнэ. Тэмцээнд манлайлагчдыг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медалaар шагнаж, батламж олгоно. Мөн шилдэг довтлогч, шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, өсөх ирээдүйтэй тоглогч, “мэргэн бууч”- хөлбөмбөгчийг тус тус шалгаруулна. Түрүүлсэн багт аваргын шилжин явах цом гардуулна. 


Мөн энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслах, хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүсийг урьж байна.
 Тэмцээнтэй холбоотой аливаа асуудлаар дараах хүмүүстэй холбоо барина уу.



ЛАМХолбоо, тэргүүн Ж.Мөнх-Эрдэнэ (310) 933-7299

Дэд тэргүүн Т.Лхагва (916) 947-8603

“Таван Цагариг” сэтгүүл, эрхлэгч Ц.Энхтүвшин (415)594-2240


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.