04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

101 настай эр машинаараа 11 хүнийг дайрчээ

АНУ-ын Лос Анжелес хотод 101 насыг зооглож яваа нэгэн өндөр настан эр автын томоохон осол гаргасан байна. Зам дээр явж байгаад гэнэт жолоодлогоо алдсан тэрээр бага сургуулийн дэргэдэх явган хүний зам руу хурдтай орж ирэн, 11 хүнийг дайрч гэмтээсэн байна.

Престон Картер гэгч эрийн машинд дайруулсан 11 хүний 9 нь хүүхэд юм байна.

Энэ осол яг хичээл тарах цагаар гарсан учир замын дэргэд хүүхэд олноор цугласан байжээ. Хохирогчид бүгд замын дэргэдэх түргэн зуушны газраас юм худалдаж авахаар зогсч байсан хүмүүс юм байна.

Эмч нарыг ослын газарт ирэхэд 4 хүүхдийн биеийн байдал маш муу байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэний дараа тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон гэдгийг эмч нар мэдээллэсэн байна.

9 дүгээр сарын 5-нд 101 нас хүрэх Престон Картер гэгч нь осол гаргасан явдалдаа маш ихээр харамсч байгаа юм байна.

Тэрээр хийсэн хэргийнх нь төлөө оноох ямар ч шийтгэл, хариуцлагийг хүлээхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.

Цагдаа нар түүнийг баривчлалгүй явуулж, дуудсан цагт нь ирж байхыг хатуу сануулсан байна.

АНУ-д 70-аас дээш насыг зооглож яваа ахмад настан шаардлагатай тохиолдолд дахин жолооны шалгалтанд орж, хараагаа шалгуулж, жолооны үнэмлэхээ шинэчлэх ёстой байдаг байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.