04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Бабуу-''Далавчгүй сахиусан тэнгэр'', ''Цаг хугацаа''

Ганболдын Мөнхболд. Дуулдаг нэр Бабуу. Лос Анжелос хотод амьдарч суралцдаг энэхүү залуу  2006 онд байгуулагдаж байсан ''TrueWords'' буюу үнэн үгс хамтлагийн ахлагч байсан ба 2009 оноос эхлэн өөрийн бие даасан уран бүтээлээ R&B болон Rap урсгалаар гаргаж эхэлжээ. Oдоогоор нийт цацагдсан 5 дуу байгаа бөгөөд өөрт нь цацагдаж амжаагүй 20-д дуу байдаг юм байна. Энэ жилдээ багтан өөрийн бие даасан анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа уран бутээлч залуу маань ''Цаг хугацаа'' хэмээх дуучин Zule-тэй хамтарч дуулсан дуундаа ''Black Eagle'' entertainment-ээр music video  хийлгэж байгаа ба тун удахгуй энэхүү дууны клип цацагдаж эхлэх юм байна.TrueWords хамтлагыг товч танилцуулахад 2006 онд Тулгат, Бабуу гэсэн 2 залуу нийлж байгуулж байсан Америкт байгуулагдсан анхны Монгол Англиар дуулдаг хип хоп  хамтлаг болно.Тухайн үедээ Залуу нас, Нэг Зүрх, рэппэр Цэцэтэй хамтарч гаргаж байсан Westside гээд клипүүдийг гаргаж тухайн үед гадаадад сурч амьдарч байсан Монгол залуусын сэтгэл зүрхэнд хүрч байсан дуунуудыг гаргаж байсан хамтлаг болно.

Ганболдын Мөнхболд 1987 онд төрсөн, 2002-2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын харилцаа герман хэлний орчуулагч давхар мэргэжлээр төгсөж одоогоор Лос Анжелос хотод бизнесийн ухааны мастерын зэрэг авахаар суралцаж байна.2008  онд Монголын хамгийн анхны АНУ-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн чөлөөт хувцасны брэнд Mozela design уусгэн байгуулагчдын нэг бөгөөд одоогоор WCBRAnd буюу west coast брэндийн CEO-р ажиллаж байна. www.wcbrand.com

Бабуугийн хувьд дуулах гэдэг хар бага наснаасаа эхэлж сонирхож эхэлсэн зүйл бөгөөд өөрийн сонирхолын үүднээс 13 наснаасаа одоо хүртэл уран бутээл хийж дуулж байгаа  бөгөөд ирэх жил Монгол буцахдаа өөрийн Альбoм хийгээд дэлхийн жишигт хүрсэн маш чанартай музик  видео үзэгч сонсогч нартаа хүргэнэ гэсэн бодолтойгоор ажиллаж амидарч сурч байгаа Монголын авьяаслаг хөдөлмөрч  залуусын нэгэн төлөөлөл юм.

Мөнхболд буюу Бабуугийн Facebook http://www.facebook.com/babuu13

''Цаг хугацаа''-г энд дарж сонсоорой!

''Далавчгүй сахиусан тэнгэр''-г энд дарж сонсоно уу.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.